Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Дэлхий

Мэдээний жагсаалт

Казахстанд 75 хулан сэргээн нутагшуулжээ

Казахстанд 75 хулан сэргээн нутагшуулжээ

Армени улсын Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын үеэр Хулан хамгаалах өдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам улсынхаа павильонд тусгай арга хэмжээ зохион байгуулав. Монгол Улсын хулан болон түүний амьдрах өргөн уудам нутгийг хамгаалахын ач холбогдлын хүрээнд […]

Газар хөдлөлтийн дараа Төвөдийн сурагчид задгай талбайд хоножээ

Газар хөдлөлтийн дараа Төвөдийн сурагчид задгай талбайд хоножээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотод пүрэв гарагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа сурагчид шөнөжингөө задгай талбайд унтлагын уутанд хоножээ. Хойд Төвөдөд орших, хүн ам сийрэг суурьшсан Нагчу хотод болсон газар хөдлөлт нь 2024 оны нэгдүгээр сараас хойш БНХАУ-д бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн […]

Францад малд түгээмэл тохиолддог вирусийн халдвар авсан хүн нас баржээ
Дэлхий

Францад малд түгээмэл тохиолддог вирусийн халдвар авсан хүн нас баржээ

Францад малд голчлон халдварладаг Шамонда вирусийн хүний анхны тохиолдол аравдугаар сарын 22-нд бүртгэгдэж, халдвар авсан өвчтөн нас баржээ. Гэвч эрх баригчид уг вирус хүн амын дунд тархах эрсдэлгүй гэж мэдэгдсэн байна. Нас барсан хүн 60 гаруй настай бөгөөд Лион хотын орчимд амьдардаг байжээ. Тэрээр өөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Францын зүүн хэсэгт […]

Төвөдөд газар хөдөлж 16 хүн амиа алджээ
Дэлхий

Төвөдөд газар хөдөлж 16 хүн амиа алджээ

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотын Бакин шяньд пүрэв гарагийн орой 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, баасан гарагийн 05:20 цагийн байдлаар 16 хүн амиа алдаж, 11 хүн хүнд гэмтжээ. Газар хөдлөлтийн голомтод аврах багууд ажиллаж байгаа бөгөөд бүс нутагт 347 аврагч, 82 тусгай зориулалтын автомашин, эрэн хайх, аврах ажиллагааны 15 […]

Йемений Таиз хотын ойролцоо мөргөлдөөн ширүүсэв
Дэлхий

Йемений Таиз хотын ойролцоо мөргөлдөөн ширүүсэв

Йемений хусит хөдөлгөөний цэргийн хэвлэл аравдугаар сарын 20-нд Таиз хотын ойролцоо хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй Засгийн газрын хүчний хооронд болсон мөргөлдөөний бичлэг нийтэлжээ. Бичлэгт уулсын дундаас дэлбэрэлт болж, утаа суунаглаж буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн зарим хэсгийн байршлыг хиймэл дагуулын зураг болон газрын гадаргын мэдээлэлтэй тулган баталгаажуулсан ч огноог бие даан нягталж […]

Бразилд сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлээр Meta компанийн эсрэг жагсав
Дэлхий

Бразилд сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлээр Meta компанийн эсрэг жагсав

Бразилд Meta компанийг сонгуулийн үйл явцад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Жагсагчид тус компанийн сонгуулийн үйл явцыг хамгаалах амлалтад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний үзэж буйгаар, Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2018 оноос хойш сонгуулийн үйл явцыг найдвартай хамгаална гэж амласан ч эдгээр амлалт удаа дараа биелээгүй аж. Мөн Meta хаяг, […]

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын дэмжлэг 49.1 хувь болж буурчээ
Дэлхий

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын дэмжлэг 49.1 хувь болж буурчээ

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн хувь 49.1 болж буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сард албан тушаалдаа орсноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Энэ тухай “Киодо” агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ. Бямба, ням гарагт улсын хэмжээнд утсаар явуулсан уг судалгаагаар Засгийн газрын дэмжлэг өмнөх сараас 4.3 нэгж хувиар […]

Италид амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ
Дэлхий

Италид амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

Италийн Милан хотод аравдугаар сарын 18-ны ням гарагт төрийн үйлчилгээний чанар муудаж, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ. Зарим жагсагч дэлгүүрийн цонх хагалж, бараа дээрэмдэн, хогийн сав шатаасан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Reuters агентлагийн мэдээлснээр, нүүрээ халхалсан хэдэн зуун жагсагч Миланы төв талбай болох Дуомогийн ойролцоо үймээн […]

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн саарчээ
Дэлхий

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн саарчээ

Персийн булангаас газрын тос, байгалийн хий тээвэрлэх стратегийн чухал гарц болох Ормузын хоолойд танкерууд халдлагад өртсөний дараа хөлөг онгоцны хөдөлгөөн эрс саарсан байна. Усан тээврийн Kpler компанийн мэдээллээр бямба гарагт таван ачааны хөлөг хоолойгоор нэвтэрсэн бол ням гарагт нэвтэрсэн хөлөг бүртгэгдээгүй байна. АНУ, Ираны хэлэлцээ зогсонги байдалд орсон нь бүс нутгийн тээвэр, эрчим хүчний нийлүүлэлтийн […]

Канадын цэргийн баазад гарсан түймрийн улмаас 4 хүн амиа алдаж, олон арван хүн хүнд шархаджээ
Дэлхий

Канадын цэргийн баазад гарсан түймрийн улмаас 4 хүн амиа алдаж, олон арван хүн хүнд шархаджээ

Канадын Альберта муж дахь Уэйнрайтын цэргийн баазад аравдугаар сарын 17-ны бямба гарагт гарсан түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон арван хүн хүнд шархадсан талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ. Түймэр бямба гарагийн 16:00 цагийн орчимд салхины хурд 96 км/цаг хүрч байсан үед сургуулилтын талбайд гарсан байна. Цэргийн болон иргэний гал сөнөөгчид шөнийн турш ажиллаж, […]