Хүүхдэд согтууруулах ундаа зараад, цагдаа нарт авлига өгсөн CU-гийн ажилтанд 1.1 жил хорих ял өглөө
Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу эргүүлийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар 2025 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-гийн салбарт очиж, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундаа худалдсан үйлдлийг илрүүлжээ. Уг хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар СU-гийн худалдааны […]










