Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Шүүх

Мэдээний жагсаалт

Анхан шатны шүүхийн шүүгчээр 21 хүнийг томилуулахаар өргөн мэдүүллээ

Анхан шатны шүүхийн шүүгчээр 21 хүнийг томилуулахаар өргөн мэдүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дараах нэр дэвшигчдийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа өргөн мэдүүллээ. № Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр Эрэмбэ Өргөн мэдүүлсэн шүүхийн нэр, албан тушаал 1.Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх 1 БатзанынБолормаа 1 Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2 Шүрэнцэцэгийн […]

Төсвийн 55.6 сая төгрөг завшсан албан тушаалтнуудад нийтийн албанд ажиллах эрх хасах, зорчих эрх хязгаарлах ял оноов

Төсвийн 55.6 сая төгрөг завшсан албан тушаалтнуудад нийтийн албанд ажиллах эрх хасах, зорчих эрх хязгаарлах ял оноов

Өмнөговь аймгийн нийтийн албан тушаалтан Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нар 2024 оны 4 сарын 26-наас 12 дугаар сарын 3-ны хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан, хийгээгүй ажлыг хийсэн мэтээр баримт бүрдүүлж, төсвийн 55.6 сая төгрөг завшжээ. Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.06.04-нд тэдний хавтаст хэрэгт авагдсан нотлох […]

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг 1-3 жил хадгалж байжээ
Шүүх

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг 1-3 жил хадгалж байжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 28-нд “Д” ХХК-ийг “Хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж 5 сая төгрөгөөр торгон, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ. Үүнийг “Д” ХХК эсэргүүцэн “Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж […]

УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахаар тогтлоо
Шүүх

УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахаар тогтлоо

Улсын дээд шүүхийн шүүгч нар өчигдөр зөвлөлдөж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2.4-т заасан ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүллээ. Шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо. ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ

Заамарын засаг дарга асан Л.Амгаланбаярт 4 жил хорих ял оноолоо
Шүүх

Заамарын засаг дарга асан Л.Амгаланбаярт 4 жил хорих ял оноолоо

Төв аймгийн Заамар сумын засаг дарга асан Л.Амгаланбаярт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэр “Сумын ЗДТГ-т авто принтер хэрэгтэй байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд авч өгнө үү” гэсэн саналыг “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэнд тавьжээ. Үүний дараа иргэн П-с 2010 онд үйлдвэрлэсэн авто принтер худалдан авахыг санал […]

УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг тавихаар болжээ
Шүүх

УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг тавихаар болжээ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өчигдөр дууслаа. Түүний оронд тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч О.Цогт нарын аль нэгийг нь сонгох сурагтай. Үүн дундаас УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярыг уг албан тушаалд тавих магадлал өндөр байгаа аж. Ч.Хосбаяр 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байв. […]

Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно
Шүүх

Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно

Шүүгч нар өнөөдөр зөвлөлдөж, УДШ-ийн ерөнхий шүүгчээр хэнийг сонгохоо шийднэ. 2026.05.29-нд болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2.4-т заасан ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг 2026.06.03-нд хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн юм. Үүний дагуу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр хийхээр товложээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өчигдөр дууслаа. […]

Патент гэр бүлийн биш, эхнэрийнх нь нэр дээр байсан тул шүүхэд ялжээ
Шүүх

Патент гэр бүлийн биш, эхнэрийнх нь нэр дээр байсан тул шүүхэд ялжээ

Иргэн Б.М “Г” нэртэй бялуу хийж зардаг. Тэр бялууны хайрцаг дээрээ логогоо тавьж, Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээ авчээ. Гэтэл Д ХХК түүний барааны тэмдэг, патентыг хуурамчаар үйлдвэрлэн, бараан дээрээ тавин, “Н” худалдааны төвийн … дугаар лангуун дээр зарж байжээ. Үүнийг мэдсэн Б.М холбогдох байгууллагад хандсанаар, зөрчлийн хэрэг нээн шалгаж, “Д” ХХК-д барааны тэмдэг, […]

Хар тамхины наймаачинд 9 жил хорих ял оноов
Шүүх

Хар тамхины наймаачинд 9 жил хорих ял оноов

43 настай, эрэгтэй Э.С мөс гэх синтетик хар тамхи олж авч, 2023-2025 онд байнга худалдан борлуулж байгааг Хар тамхитай тэмцэх алба илрүүлжээ. НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, уг бодисыг тэрээр бусдад худалдах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсныг Хар тамхитай тэмцэх алба тогтоосон байна. Түүнээс Л.Г […]

Хугацаанаасаа өмнө суллагдсан хүн дахин гэмт хэрэг хийжээ
Шүүх

Хугацаанаасаа өмнө суллагдсан хүн дахин гэмт хэрэг хийжээ

49 настай, эрэгтэй Ц.С нэгэн аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй өвс түүж, гэртээ хадгалж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанд баригджээ. Тэр нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөтэй ургамал аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг […]