500 мянган төгрөгийн хахууль аваад, 1 жил хоригдов
Прокурорын байгууллага энэ оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт (9 дүгээр сарын 21-25) нийслэлийн Прокурорын газар 4 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүний 1 нь гаалийн улсын ахлах байцаагч Б.М-д холбогдох хэрэг. […]









