Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Шүүх

Мэдээний жагсаалт

Хууль бусаар халсан хүнээ ажилд нь буцааж авалгүй, 20 саяын төлбөрт унажээ

Хууль бусаар халсан хүнээ ажилд нь буцааж авалгүй, 20 саяын төлбөрт унажээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын засаг даргаар ажиллаж байхдаа Н.Е тус сумын ЗДТГ-ын дарга М.Х-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлжээ. Түүний уг захирамжийг Төрийн албаны зөвлөл 2021 онд 93 дугаар тогтоолоор хүчингүй болгож, М.Х-г өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гарган, Толбо сумын засаг даргад хүргүүлсэн байна. Гэвч Е уг шийдвэрийг […]

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг тодруулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг тодруулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажиллаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан байна. Үүнд: 1.    Х.Эрдэм-Ундрах 2.    Ч.Баянжаргал 3.   Ц.Жавхлантөгс 4.   Ч.Өнөржаргал нар нэр дэвшээд байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 […]

Хүүхдийн тэтгэмж төлсөн ч сургалтын төлбөрийг нь давхар төлөх үүрэгтэй
Шүүх

Хүүхдийн тэтгэмж төлсөн ч сургалтын төлбөрийг нь давхар төлөх үүрэгтэй

2022.09.22-нд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авсан эмэгтэй дахин шүүхэд хандаж, 4 хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг нэхэмжилжээ. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш тэр 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөг төлсөн байна. Уг төлбөрийн 50 хувь болох 9,190,000 төгрөгийг хүүхдүүдийн эцгээс гаргуулах, 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн байна. Уг эмэгтэйн салсан нөхөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2022-2023 […]

Албан тушаалаа ашигласан гаальчдыг яллажээ
Шүүх

Албан тушаалаа ашигласан гаальчдыг яллажээ

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Жанаргүл 2022 оны 10 сард хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн нар Ж ХХК-н эзэмшлийн, Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр улаан төлөвтэй нэвтэрсэн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Тэд уг машины тээвэрлэсэн бараанд мэдүүлэг бөглүүлэх, биечлэн хяналт шалгалт хийлгүй […]

Эхнэр, хүүхэдтэйгээ хөрөнгөө хуваалцахгүйн тулд бусдад бэлэглэсэн байжээ
Шүүх

Эхнэр, хүүхэдтэйгээ хөрөнгөө хуваалцахгүйн тулд бусдад бэлэглэсэн байжээ

А, Б нар 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2011 онд хүүтэй болжээ. Гэвч тэд өнөө жил салсан байна. А гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан аж. Учир нь нөхөр нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг “Гэр […]

Хоригдож байгаа ялтныг шоронгоос авчран, өөр шүүх хуралд оролцуулжээ
Шүүх

Хоригдож байгаа ялтныг шоронгоос авчран, өөр шүүх хуралд оролцуулжээ

Шоронд хоригдож байгаа ялтныг шүүх танхимд авчран, өөр нэг хэрэгт яллах шаардлага Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гарчээ. Шүүгдэгч Р, М, Г нарт холбогдуулан, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Тэдний гэм бурууг […]

Өвчтөн нас барсанд түргэн тусламжийн 2 эмч буруугүй
Шүүх

Өвчтөн нас барсанд түргэн тусламжийн 2 эмч буруугүй

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар 103 дугаарт ирсэн яаралтай дуудлагын дагуу айлд очиж, эмчийн үзлэг хийгээд явсны дараа уг өвчтөний ар гэрийнхэн дахин түргэн дуудаж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023.12.23-нд хүргүүлэн, эмчлүүлж байгаад маргааш нь нас баржээ. Талийгаачийн ар гэрийнхэн үүнд Г.Х, Э.Н нарыг буруутган, өвчтөний биеийн болон эмнэлзүйн байдлыг […]

Шүүх: Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн Б.Эрдэнэсүхийг цагдан хорьсон
Шүүх

Шүүх: Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн Б.Эрдэнэсүхийг цагдан хорьсон

22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод буй нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих эсэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 11-р сарын 27-нд болж, түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Энэ тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор […]

Дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй төрийн байгууллагад алданги тооцсонгүй
Шүүх

Дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй төрийн байгууллагад алданги тооцсонгүй

“Багануур дулааны станц” ТӨХК 2023 онд Н гэх төрийн байгууллагаас дулааны төлбөрийн алданги нэхэмжлэн, Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Тус компани “Н байгууллага 2022 оны 1, 2-р сарын дулааны төлбөрөө хугацаа хэтэрч төлсөн учраас түүнтэй байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах тухай”, “Дулааны эрчим хүч хэрэглэх тухай” гэрээний 6.9-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын […]

“Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгэв
Шүүх

“Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгэв

Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр хуралдав. Уг хурлаар “Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцжээ. Түүнийг тус намын даргаар бүртгэхэд, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн өнөөдөр болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр Олон улсын захиргааны хэргийн дээд шүүхийн холбоо (IASAJ)-нд гишүүнээр элсэх боломжийн талаар хэлэлцэж, хүсэлт гаргахаар тогтлоо.