200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулжээ
Х.Хүрэлбат С.Одгэрэл нар Төрийн худалдан авах газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдахгүйгээр 200,000 төгрөгийн хахууль өгч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ гаргуулан авчээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Хүрэлбат, С.Одгэрэл нар хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд гаргасан аж. […]








