Зэрлэг гахайд идэш тавьж өгчээ
Хөвсгөлийн тайга, голуудын эхээр цас их орж, хүйтний эрч эрс чангарч байна. Энэ нь зэрлэг амьтдад идэш тэжээл олоход хүндрэл учруулж байгаа юм. Ялангуяа зэрлэг гахайн хувьд хөлдүү хөрс, зузаан хөр цасыг хоншоороороо ухаж, идэш тэжээлээ олоход бэрх болжээ. Үүнээс болоод зэрлэг гахай идэш тэжээлийн хомсдолд орж байгаа аж. Тиймээс Улаантайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын […]










