Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Зулзаган нарс огтлоод, 250 сая төгрөг төлөхөөр боллоо

Зулзаган нарс огтлоод, 250 сая төгрөг төлөхөөр боллоо

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 5 дугаар сарын 15-18-нд иргэн Э.Э гарал үүслийн гэрчилгээгүй 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс огтолжээ. Түүнийгээ том оврын тээврийн хэрэгслээр зөөсөн байна. Түүний энэ үйлдэлд тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт […]

Цэргийн ангийн захирагчид 1 жил 6 сар, орлогчид нь 1 жил хорих ял оноолоо

Цэргийн ангийн захирагчид 1 жил 6 сар, орлогчид нь 1 жил хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн захирагч Я.Т 2022.08.18-ны өдөр Б.Д, Д.А,Т.Г нарт хууль бусаар ашигт малтмал хайх боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгчээ. Б.Д, Д.А,Т.Г нар Говийн бага дархан цаазат газарт хууль бусаар хайгуул хийж, олборлолт явуулан, байгаль орчинд 2.7 сая […]

Олборлосон 72 грамм алтыг нь хураажээ
Шүүх

Олборлосон 72 грамм алтыг нь хураажээ

Иргэн П.Б, Х.Г нарын 8 хүн хамтран, 2023 оны 9 дүгээр сарын 23-24-нд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал олборлохоор зөвшөөрөлгүйгээр 1 тонн 199 килограмм 300 грамм шороо олборложээ. Тэд уг шорооноосоо 72 грамм алт олборлосон аж. Үүнийхээ улмаас байгаль орчинд 13 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэрэгт Дорнод […]

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ
Хэргийн газар

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн “С” хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иргэд, малчин […]

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ
Шүүх

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.10.05-нд хянан хэлэлцсэн. Хэрэг 1. Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд нар “Нандин-Ухаан” ХХК-ийн гүйцэтгэх […]

С.Баярбилэг: 2 малчин гэртээ амарч байхдаа баавгайд бариулсан байна
Баримт тайлбар

С.Баярбилэг: 2 малчин гэртээ амарч байхдаа баавгайд бариулсан байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг Улиастайн Бурхантын аманд өнгөрсөн шөнө (2026.10.08) 01:00 цагийн орчимд баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 55 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгээс манай сэтгүүлч тодрууллаа. […]

202 тэрбум 354 сая төгрөгөөр торгожээ
Баримт тайлбар

202 тэрбум 354 сая төгрөгөөр торгожээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд энэ оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсжээ. Нийт зөрчлийн 89.8 хувь нь нийслэлд, 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэсэн байгууллага: Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 7,301,026 буюу 98.5 хувийг газар дээр […]

Гадаадын иргэнд 900 сая төгрөгөө залилуулжээ
Хэргийн газар

Гадаадын иргэнд 900 сая төгрөгөө залилуулжээ

Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг. Их хэмжээний ам.доллароор хөрөнгө оруулна” гэж монгол иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтахаар оролдож байна. Ийм нэг этгээдийг 2026.09.06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо. Мөн 9 дүгээр сарын 18-нд иргэн Т гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах […]

Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ
Хэргийн газар

Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг Улиастайд өнгөрсөн шөнө баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 40 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж. Тухайн үед уг айлд 2 хүн байжээ. Уг айл Улиастайн хамгийн хойно, айлуудаас нэлээд зайдуу байдаг аж. 50 настай […]

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригт авсан таслан сэргийлэх хугацааг сунгалаа
Шүүх

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригт авсан таслан сэргийлэх хугацааг сунгалаа

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг 2026.09.08-нд ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллаж, Улаанбаатар хот, Монгол Улсаас гарахыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хориглосон. Үүнийг өөрчлөхөөр нийслэлийн Прокурорын газар тус шүүхэд ханджээ. Уг саналыг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар […]