Баавгайн хуурамч зураг фэйсбүүкт тавьсан хүнийг торгожээ
Фэйсбүүкийн нэгэн грүппт “Баавгай явж байна” гэсэн зурагтай мэдээлэл 2026.10.10-нд нийтлэгдсэн. Уг мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгажээ. Гэтэл иргэн “Б” хиймэл оюун ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн байсан аж. Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцлоо. Зөрчлийн тухай хууль. 15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх 1.Гэмт […]










