Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Орон нутаг

Мэдээний жагсаалт

Халх голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Халх голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Халх голын байлдааны ялалтын 86 жилийн ойг ОХУ-ын Буриад Улсын Хиагт хотод энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний төлөөлөл, орон нутгийн захиргаа, хүүхэд залуучууд 1939 оны Халх голын байлдаанд Хиагт хотоос оролцож амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх […]

Галаас аварсан аврагчдад талархал илэрхийллээ

Галаас аварсан аврагчдад талархал илэрхийллээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Н.Батсүрэнгийн гэр бүл тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахмад Г.Баярсайхан захирагчтай 1 дүгээр салааны хамт олонд талархал илэрхийллээ. 2025.08.10-ны өдөр тэднийх шатсан юм байна. Гал сөнөөгчид өөрсдийн эрүүл мэнд, амь насаа үл хайхран, тэдний амийг аварч, эд хөрөнгийг нь галаас чадахаараа хамгаалжээ.

Амралтын өдрүүдэд 2 түймэр гарлаа
Орон нутаг

Амралтын өдрүүдэд 2 түймэр гарлаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынБаянцагаан багийн Баавгайт гэдэг газар энэ бямба гарагт ой, хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан уг түймрийг өчигдөр 11:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Багатовгорын өвөрт ням гарагт ой, хээрийн түймэр гарав. […]

Отрын бүсэд 48 худаг гаргажээ
Орон нутаг

Отрын бүсэд 48 худаг гаргажээ

Улсын төсвийн хөрөнгөөр өнөө жил 18 аймаг, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээрт инженерийн хийцтэй 48 худаг гаргажээ. Энэ нь 130 орчим мянган малыг усаар байнгын, найдвартай хангах бололцоо бүрдүүлсэн байна. Аймаг дундын отрын есөн бүс нутгийн бэлчээрийг сайжруулж, хамгаалах зорилгоор малын хөлөөс бүрэн чөлөөлж, 1 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэсэн тухай ХХААХҮЯ мэдээллээ. Орон […]

Тариалангийн бүс нутагт гантай, ургац алдах магадлал өндөр байна
Яамд

Тариалангийн бүс нутагт гантай, ургац алдах магадлал өндөр байна

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснаас үүдэн ган болж байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн суманд ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар […]

Завханд 2 түймэртэй байна
Нийгэм

Завханд 2 түймэртэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 2 түймэртэй байна. Эдгээр нь Завханд байгаа аж. Тус аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн Хамар даваанд энэ сарын 9-нд ой, хээрийн түймэр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги,  57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн анги уг түймрийг 11-ний […]

Дарханы гэр хорооллын замыг өргөтгөн, шинэчилж байна
Орон нутаг

Дарханы гэр хорооллын замыг өргөтгөн, шинэчилж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 2, 3-р баг буюу Тосгон доторх хатуу хучилттай авто замыг шинэчилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр “Түвшин гэгээ” ХХК-ийн хийж буй энэхүү засвар, шинэчлэл 50%-тай үргэлжилж байна. Нийт 2 км 275 м замыг асфальтбетоноор хучихаас наадмын хуучин талбай орчмын замыг хучаад байна. Тус сумын гэр хорооллын замыг өргөтгөх, засах ажил 2024.08.09-нд […]

Түймэр хил давахаас хамгаалах 29.2 км шороон зурвас  гаргажээ
Нийгэм

Түймэр хил давахаас хамгаалах 29.2 км шороон зурвас гаргажээ

Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь Монгол Улсын хилийн зурваст түймрээс хамгаалах 10 м өргөн 29.2 км шороон зурвас шинээр гаргажээ. Үүний зэрэгцээ 20 м өргөн 160 км, 10 м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байна. Манай улсын нийт 156.4 сая […]

Өвс, тэжээл нөөцлөх ажлыг оромдохоо больё
Орон нутаг

Өвс, тэжээл нөөцлөх ажлыг оромдохоо больё

Нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь гандуу байна. Газрын гарц муу, өвөлжилт хүндэрч болзошгүй тухай мэдээлэл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” Засгийн газрын тогтоолтой зэрэгцэн хөндөгдөв. Мөн аймаг, сумын фондод нөөцөлж байгаа өвс, тэжээлийн хэмжээ яг үнэн гардаг уу гэдэг нь ч асуудал дагуулна. Харин энэ жилийн өвс, тэжээлийн нөөц хэр байгаа, тоон дүнг хэрхэн […]

Орон нутгаас төв сууринг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ
Нийгэм

Орон нутгаас төв сууринг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ

Тээврийн цагдаагийн алба “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг 6-8 дугаар сард зохион байгуулж байна. Зуны амралт дуусаж, орон нутгаас төв сууринг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын цагдаа нар орон нутгийн замд эрчимтэй хяналт тавьж эхэлжээ. -Хурд хэтрүүлэх -Хориглосон, […]