Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Спорт

Мэдээний жагсаалт

Э.Энхтүвшин у-шу сандагийн 56 кг-ын жинд шөвгийн наймд шалгарлаа

Э.Энхтүвшин у-шу сандагийн 56 кг-ын жинд шөвгийн наймд шалгарлаа

Японд болж буй Айчи-Нагоя 2026 Азийн зуны спортын наадамд У-Шу санда буюу гардан тулааны төрөлд Монголын тамирчин Э.Энхтүвшин эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр эхний тулаанаа Тажикистаны Рустам Сайдовтой хийж, 2:0-ээр ялсан байна. Ингэснээр Э.Энхтүвшин жингийнхээ шилдэг найман тамирчны нэг болжээ. Э.Энхтүвшин дараагийн тулаанаа Индонезийн тамирчин Фэрэдди Синагатай хийх бөгөөд Улаанбаатарын цагаар есдүгээр […]

Олон улсын хүүхдийн наадмын шатрын тэмцээн эхэллээ

Олон улсын хүүхдийн наадмын шатрын тэмцээн эхэллээ

ОХУ-Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Наадмын эхний өдөр шатрын багийн төрөлд Монгол улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг оролцож байна. Манай улсын багт “Таван хан” клубын дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар өрсөлдөж байна. Б.Сэргэлэн […]

Бока Хуниорс Сан-Лоренсог 2:0-ээр хожлоо
Спорт

Бока Хуниорс Сан-Лоренсог 2:0-ээр хожлоо

Аргентины “Бока Хуниорс” баг ням гарагт Буэнос-Айрес хотод болсон бороотой тоглолтод “Сан-Лоренсо”-г 2:0-ээр хожлоо. “Сан-Лоренсо”-гийн хагас хамгаалагч Мануэль Инсаурральде 31 дэх минутад “Бока”-гийн Сантьяго Аскасибартай мөргөлдсөнөөр улаан хуудас авч, багаа 10 тоглогчтой үлдээсэн байна. Тооны давуу байдлаа ашигласан “Бока Хуниорс” 57 дахь минутад Леандро Лосаногийн гоолоор тэргүүлж, 72 дахь минутад Мигель Мерентиэлийн оруулсан гоолоор ялалтаа […]

Азийн наадмаас С.Жамбалжамц дугуйн  ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ
Спорт

Азийн наадмаас С.Жамбалжамц дугуйн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ

Азийн наадмыг Монгол Улс дугуйн спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаанд 1 хүрэл медальтай үргэлжлүүлж байна. Сайнбаярын Жамбалжамц мөнгөн медалийн эзнээс ердөө 0.02 секундээр хоцорч хүрэл медаль хүртлээ. Сайнбаярын Жамбалжамц ийнхүү Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрээр Ханжоу-2022 наадамд дугуйн замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа ганцаарчилсан цагийн […]

Монгол таеквондочид Дэлхийн аварга боллоо
Спорт

Монгол таеквондочид Дэлхийн аварга боллоо

БНСУ-ын Чүнчон хотод олимпын таеквондогийн пүмсэ төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн, холимог хосын төрөлд өрсөлдсөн Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, Өмнөд Солонгосын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг, финалд Тайландын хосыг […]

Хөнгөн атлетикийн 2029 оны ДАШТ анх удаа Африкт болно
Спорт

Хөнгөн атлетикийн 2029 оны ДАШТ анх удаа Африкт болно

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Унгарын нийслэл Будапешт хотод хуралдаж, 2029, 2031 онд хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар хотоор Найроби, Мюнхенийг сонгов. Кени улсын нийслэл Найроби хот 2029 оны тэмцээнийг зохион байгуулна. Үүгээр хөнгөн атлетикийн ДАШТ анх удаа Африк тивд болох гэж байна. 2031 онд болох дараагийн тэмцээнийг Герман улсын Мюнхен хот […]

Лионель Мессиг Аргентины шигшээ багаас үдэх тоглолтод урьжээ
Спорт

Лионель Мессиг Аргентины шигшээ багаас үдэх тоглолтод урьжээ

Аргентины Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Клаудио Тапиа тус улсын шигшээ багаас зодог тайлсан Лионель Мессиг 10 дугаар сарын 6-нд болох нөхөрсөг тоглолтод оролцож, шигшээ багаасаа үдэх ёслол хийхээр урьсан гэж мягмар гарагт мэдэгджээ. Аргентины шигшээ баг 10 дугаар сарын 6-нд Буэнос-Айрес хотын “Монументал” цэнгэлдэх хүрээлэнд Бениний шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Мессиг оролцуулахыг хүссэн байна. […]

Овечкин ОХУ-ын эрх баригч намын сурталчилгаанд оролцжээ
Спорт

Овечкин ОХУ-ын эрх баригч намын сурталчилгаанд оролцжээ

ОХУ-ын хоккейчин, NHL-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Александр Овечкин энэ зун эх орондоо байхдаа Ерөнхийлөгч Владимир Путины дэмждэг “Нэгдсэн Орос” намын сонгуулийн сурталчилгааны бичлэгт оролцсон талаар “Вашингтон Капиталс” баг мягмар гарагт мэдээлжээ. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ард зогсож буй дүрс тус намын сурталчилгааны бичлэгт гарсан байна. Овечкины улс төрийн сурталчилгаанд оролцсон […]

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
Спорт

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Хятадын баг спорт авиралтын хурдны буухиа төрөлд дэлхийн дээд амжилт шинэчиллээ
Спорт

Хятадын баг спорт авиралтын хурдны буухиа төрөлд дэлхийн дээд амжилт шинэчиллээ

Хятадын тамирчид Гуйжөү мужийн Гүйян хотод болсон Дэлхийн спорт авиралтын цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны буухиа төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд хоёуланд нь алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн буухиа төрөлд Жао Ичэн, Лин Юнжи нарын бүрэлдэхүүнтэй Хятадын нэгдүгээр баг дөрвөн үеийн турш 9.91, 9.75, 9.58, 9.67 секундийн амжилт үзүүлжээ. Тэд хагас шигшээд 9.58 секундэд […]