ХЭҮК: “Цемент шохой”-н захиралтай холбоотой асуудлаар дотоод шалгалт хийж байна
“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганхуягийн гэрэл зургийг зөв.мн нийтэлж, тус компанийн удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилсэн юм. Үүнийг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Миний биометрик мэдээллийг олон нийтэд түгээсэн” хэмээн ХЭҮК-т гаргаж, тус комисс зөв.мн-ий сэтгүүлчийг 20 сая төгрөгөөр торгожээ. Үүнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эсэргүүцэн, УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр шаардлага хүргүүлсэн юм. […]










