Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Баримт тайлбар

Мэдээний жагсаалт

Тарвас хураахаар яваад алга болсон охиныг 9 дэх хоногтоо хайж байна

Тарвас хураахаар яваад алга болсон охиныг 9 дэх хоногтоо хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг 10 настай охин 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим хөршийнхөө тарвас хураах ажилд туслахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон юм. Түүнийг одоо болтол олоогүй, 9 дэх хоногтоо хайж байна. Түүнийг алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны 20:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газар, […]

Хахууль авсан албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хахууль авсан албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 3-9-нд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 42 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн […]

7-р сард 709,503 зөрчил бүртгэгдсэн байна
Баримт тайлбар

7-р сард 709,503 зөрчил бүртгэгдсэн байна

Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 5,202,315 зөрчил гарсныг Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсжээ. Үүнээс 709,503 зөрчил нь өнгөрсөн 7 дугаар сард бүртгэгдсэн байна. Тухайн сард бүртгэгдсэн зөрчлийн 88.4 хувь нь нийслэлд, 11.6 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа […]

Завьт эргүүлүүд живж байсан хүнийг аварлаа
Баримт тайлбар

Завьт эргүүлүүд живж байсан хүнийг аварлаа

Туул гол дагуу эргүүл хийж буй онцгой байдлын ажилтнууд 28 настай, эрэгтэй “М”-г голд хөл алдаж, живж байхад нь аварсан тухай Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Уг үйл явдлыг эргүүл энгэрийн камертаа /2026.08.05-ны 15:54 цаг/ бичсэн байна. Иймд иргэн та доорх зөвлөмжий анхаарна уу:

Өнгөрсөн шөнө хурд хэтрүүлсэн 18 жолоочид сануулах арга хэмжээ авчээ
Баримт тайлбар

Өнгөрсөн шөнө хурд хэтрүүлсэн 18 жолоочид сануулах арга хэмжээ авчээ

2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хот хоорондын 78 чиглэлд, 243 тээврийн хэрэгслээр нийт 6,935 зорчигчид аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүллээ. Мөн хурд хэмжсэн байна. Хөдөлгөөний хяналтын мэдээллээр 18 жолооч 81-88 км/цагийн хурдтай зорчсон байна. Тэдэнд сануулах арга хэмжээ авсан байна. Цаг агаарын мэдээлэл: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын нутгаар хур […]

Усны ослын улмаас 59 иргэн иргэн харамсалтайгаар амь насаа алджээ
Баримт тайлбар

Усны ослын улмаас 59 иргэн иргэн харамсалтайгаар амь насаа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдлээ. Усны ослын улмаас 59 иргэн иргэн харамсалтайгаар амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна. Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол […]

Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан хөвөөг сэргээн засаж байна
Баримт тайлбар

Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан хөвөөг сэргээн засаж байна

2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 10:40 цагийн байдлаар Булган салбарын хариуцсан авто замуудад хийж буй ажлын талаар Булган аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өглөө. • А0902 Булган–Мөрөн чиглэлийн авто замын 88–158 дахь км хооронд БИС машинаар нүхэн эвдрэлийн засварын ажил үргэлжилж байна. • А1002 Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан […]

Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ
Баримт тайлбар

Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ

Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тахим авахдаа учраа бөхөө санаатайгаар тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлсэн байгаа болно. Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтооно. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Уулын замд том оврын автомашин мөргөлджээ
Баримт тайлбар

Уулын замд том оврын автомашин мөргөлджээ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Уулын зам зүүнээс баруун чигт том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас хөдөлгөөний эрчим ачаалал авсан байна. Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна. Уулын замаар зорчих иргэд жолооч та бүхэн өөр зам […]

Фишинг халдлагын 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна
Баримт тайлбар

Фишинг халдлагын 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна

Олон улсын цагдаагийн байгууллага (Интерпол) болон Европолын 2026 оны албан ёсны тайлангуудад дурдсан дэлхий дахины кибер гэмт хэргийн гол чиг хандлага, шинэ мэдээллүүдийг багцлан хүргэж байна. Интерполоос гаргасан Ази болон Номхон далайн бүсийн тайлангаар судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт бүртгэсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаараа цахим гэмт хэрэг эзлэх болжээ. Хуурамч залилан ФИШИНГ (Phishing) […]