Баянхонгор аймаг олон улсын жишигт нийцсэн сургуультай боллоо
Баянхонгор аймгийн “Соого сейко” сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн сурагчид олон улсын жишигт нийцсэн шинэ хичээлийн байртай болсон юм. Япон улсын Ойта мужтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймагт 20 жилийн өмнө 320 хүүхдийн багтаамжтай “Найрамдал” нэртэй сургууль ашиглалтад орж байсан нь ийнхүү өргөтгөл шинэтгэл хийжээ. Шинэ барилга ашиглалтад […]










