Танилц: “Монгол бахархал аян
“Монгол бахархал” уриан дор Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй бүтээлч сарын аян улс орон даяар үргэлжилж байна. Энэ 7 хоногт Улаанбаатар хотод зохион байгуулах онцлох үйл ажиллагаатай танилц.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Монгол бахархал” уриан дор Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй бүтээлч сарын аян улс орон даяар үргэлжилж байна. Энэ 7 хоногт Улаанбаатар хотод зохион байгуулах онцлох үйл ажиллагаатай танилц.
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, эдгээр уран бүтээл бүрээрээ “Гэгээн Муза” олон […]
“Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол […]
Оросын дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн Наталья Шпиллерын нэрэмжит “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын дуулаачдын XII уралдаанд Монголын дуучин Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ. ОХУ-ын нийслэл Москва хотод 12 дахь жилдээ болсон энэ уралдаанд Дэлхийн 35 улсын эмэгтэй дуучид оролцсон байна. Үүнд манай улсаас Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн академид магистр хамгаалахаар сурч буй дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ […]
Монголын уран зургийн галерей Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гэлэнгийн Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Ажлын дараа” үзэсгэлэн нээлээ. Тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгийн 30 орчим, уран бүтээлчийн гэр бүлийн цуглуулгад буй 24 бүтээлийг тавьжээ. Үзэсгэлэнд “Ажлын дараа”, “Хасбаатар”, “Ахмад уран бүтээлчид”, “Сайн дурын уран сайханчид”, “Эх нутгийн […]
“Орфей” театр Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгээ 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд 4-хөн удаа Тусгаар тогтголын ордонд тоглохоор бэлтгэж байна. “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” (Will to art) хэмээх уриатай тус театр өнгөрсөн 5 жилийн хугацаанд тоглосон уран бүтээлүүдийнхээ сорыг 2025 онд үзэгчдэд дахин хүргэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 3 […]
“Netflix”-т монголчуудын гаргасан энэ зам мэдээж хэрэг цааш үргэлжилнэ. Шоунд оролцож байгаа 6 тамирчин маань Дэлхий даяар монгол хүн гэж ямар хүн байдгийг, монгол хүний ялгааг харуулж чадлаа. Үзэгчдэдээ хэлэхэд, Та бүхэн маань “Netflix”-ийн албан ёсны сайт болон аппликэйшнээс нэвтрүүлгээ үзэж, баг тамирчдаа дэмжээрэй. Энэ нь дараа дараагийн баг тамирчид энэ шоунд ороход, монгол хадмалтай […]
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:00 цагт төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр жүжигчин С.Ариунбямба Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаана. Түүний хувьд удам дамжсан энэ цагийн хамгийн үнэтэй, авьяаслаг эрэгтэй жүжигчин гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн. Тэрбээр “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма”, […]
Эхийн ачийг хариулах өдөрт зориулан 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдэд “Дэмчогийн чого” соёлын арга хэмжээ зохион байгуулна. Буддын шашны соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой энэ үйл ажиллагааны үеэр гавж Д.Нямсамбуу санамсрын бясалгалын хичээл заана.
Улаанбаатар хотын үзэгчдийн зүрхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд асаасан Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа бундан зүрхээ Дарханд асаахаар боллоо. Тэрээр 40 жилийн ойгоо өнгөрсөн 8 дугаар сард “Зүрх асна” супер шоу тоглолтоор тэмдэглэсэн. Тэгвэл тэрээр 11 дүгээр сарын 14-нд Дарханд энэ тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Дарханы үзэгчидтэй хамт зүрхээ асаах газраар тэр “Darhan United arena”-г сонгожээ.