Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Уул уурхай

Мэдээний жагсаалт

Улааннуураас метан хий олборлохыг “Метан газ ресурс” ХХК-д зөвшөөрлөө

Улааннуураас метан хий олборлохыг “Метан газ ресурс” ХХК-д зөвшөөрлөө

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тосны асуудал хэлэлцэх салбар зөвлөл 2026.11.12-нд хуралдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой XXXIII талбайн асуудлыг хэлэлцжээ. “Метан газ ресурс” ХХК-ийн “Ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хүлээн авсан байна. Үүгээр тус компани Улааннуур орчмын нүүрсний давхаргад байгаа метан хийг олборлох нөхцөл бүрдэж байгаа юм. Улааннуурын метан хийн давхарга 60 […]

SAIL компани Тавантолгойгоос 1 тн нүүрс авч, гангийн үйлдвэртээ туршиж байна

SAIL компани Тавантолгойгоос 1 тн нүүрс авч, гангийн үйлдвэртээ туршиж байна

Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авахаар сонирхож буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай 2026.04.16-нд Энэтхэгийн ЭСЯ-ны улс төр, худалдаа хариуцсан II нарийн бичгийн дарга Сүкбир, БНЭУ-ын “Steel Authority of India limited” (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзан, Тавантолгойн нүүрсийг туршиж үзэх хүсэлт тавьсан юм. Уг хүсэлтийг хүлээн авч, Тавантолгойн коксжих нүүрснээс 1 […]

“Оюутолгой”-н нурангид дарагдсан 15 ажилчны 2 нь гэмтжээ
Уул уурхай

“Оюутолгой”-н нурангид дарагдсан 15 ажилчны 2 нь гэмтжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр (2026.10.29) 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүс дагуу чичирхийлэл үүсжээ. Үүний нөлөөгөөр “Оюутолгой” компанийн гүний уурхайд ажиллаж байсан 15 ажилчин нурангид дарагдсан байна. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчран, эмнэлэгт үзүүлсэн аж. Гэмтсэн 2 ажилчин одоо эмнэлгээр үйлчлүүлж байгаа агаад гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй гэнэ. 13 ажилчныг эмнэлгийн хяналтаас гаргажээ.

Зэс хайлуулах үйлдвэрийн өгөөжийг тандъя
Уул уурхай

Зэс хайлуулах үйлдвэрийн өгөөжийг тандъя

Монгол Улсын, эрх баригчдын саалийн үнээ хэмээгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хайлуулахаар Засгийн газар шийдээд чамгүй хугацаа өнгөрч байна. Гэвч яагаад зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар болсон, энэ үйлдвэр хэр өгөөжтэй байхыг ард түмэн байтугай эрх баригчид ч өөрсдөө мэдэж байгаа шинж алга. Тиймээс Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн зэс хайлуулах үйлдвэрийг дангаар нь болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг […]

Нас барсан, харьяатаас гарсан, хүчингүй РД-тай иргэдэд өгсөн 6.72 тэрбум төгрөгийг буцааж авахаар ханджээ
Уул уурхай

Нас барсан, харьяатаас гарсан, хүчингүй РД-тай иргэдэд өгсөн 6.72 тэрбум төгрөгийг буцааж авахаар ханджээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэнд эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш 4 удаа ноогдол ашиг хуваарилаад байна. 2019-2024 онд хувьцаа эзэмшигчдэдээ олгосон ноогдол ашгаас нийт 145.2 тэрбум төгрөг тараагаагүй байна. Үүний 66 тэрбум нь нас барсан 132.203 хүнийх бол үлдсэн нь харьяаллаа өөрчилсөн иргэдийнх аж. Тэдний ноогдол ашгийг Үнэт цаасны […]

Б.Дашпүрэв: Нүүрс экспортыг 115 сая тоннд хүргэхээр ажиллаж байна
Уул уурхай

Б.Дашпүрэв: Нүүрс экспортыг 115 сая тоннд хүргэхээр ажиллаж байна

“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” сэдвээр илтгэл […]

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал манай улсад ирээд байна
Уул уурхай

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал манай улсад ирээд байна

“Рио Тинто” грүппийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсад ирээд байна. Тэрээр Засгийн газрын төлөөлөл болон бусад оролцогч талуудтай уулзаж, “Оюутолгой”-н үйл ажиллагаа, хоёр талын хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлүүд, “Оюутолгой”-н ирээдүйн боломжуудын талаар санал солилцож байна. Мөн “Рио Тинто”, “Оюутолгой” компанийн ажиллагсадтай уулзаж, компанийн дотоод үйл ажиллагаанд оролцоно. Саймон Тротт ажлаа авснаас хойших 1 […]

Хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй 22 сум байна
Уул уурхай

Хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй 22 сум байна

Засгийн газар 2018.08.08-нд 243 дугаар тогтоол гаргаж, 8.4 сая га талбай, 2023.07.05-нд 268 дугаар тогтоол гарган, 2.1 сая га талбай, 2023.12.13-нд 447 дугаар тогтоолоор 6.5 сая га талбайд ашигт малтмалын хайгуул хийлгэхээр тусгай зөвшөөрөл олгохоор болсон юм. Үүнийг цахимаар олгож байна. Үүний тулд Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран төрийн худалдан авах ажиллагааны цахим системд https://tender.gov.mn  […]

“Оюутолгой” уурхайн цахилгаан доголдож, өргүүрт 61 ажилтан гацсан нь шувуунаас болжээ
Уул уурхай

“Оюутолгой” уурхайн цахилгаан доголдож, өргүүрт 61 ажилтан гацсан нь шувуунаас болжээ

“Оюутолгой” компанийн уурхайд энэ сарын 3-нд цахилгааны гэмтэл гарсны улмаас гүний уурхайд ажиллаж байсан 60 гаруй хүн өргүүрт 6 цаг орчим гацсан. Үүний шалтгааныг тус компани ийн тайлбарлав. “Оюутолгой” компани: -2026 оны 9 дүгээр сарын 3-ны 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт […]

7200 тн АИ92 бензин оруулж ирэв
Уул уурхай

7200 тн АИ92 бензин оруулж ирэв

ОХУ-аас 9 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд 120 вагоноор 7200 тонн АИ92 автобензин оруулж ирэв. АМГТГ Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнд 28 вагоноор 1672 тонн АИ2 бензин илгээжээ. 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотын 93 ШТС руу 976 тонн, орон нутгийн 54 ШТС руу 634 тонн АИ92 бензин ачуулжээ.