Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Хэргийн газар

Мэдээний жагсаалт

Зөрчил гаргасан 3 отогт хариуцлага тооцож, 7 шонхрыг буцаан тавиулжээ

Зөрчил гаргасан 3 отогт хариуцлага тооцож, 7 шонхрыг буцаан тавиулжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын цагдаа, ахлагч Ц.Баярбат, байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батболд нар Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт байрлан шонхор барьж буй отгуудыг 9-р сарын 7-8-нд шалгажээ. “Чингис хаан”олон улсын нисэх буудлын хойд хэсгээр арабууд отог байгуулан, идлэг шонхор шувуу барьж буй ажээ. Араб иргэд Төв аймгийн засаг даргатай 2026.07.22-нд соёлын зориулалтаар идлэг шонхор […]

1-18 настай хүүхдэд тарьж болдог “Метоклопрамид” тариаг зах зээлээс буцаан татжээ

1-18 настай хүүхдэд тарьж болдог “Метоклопрамид” тариаг зах зээлээс буцаан татжээ

БНХАУ-ын “Гюзхоу тианди фармацютикал” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Метоклопрамид” нэртэй 2502026 цувралын дугаартай 10мг/2мл хэмжээтэй тарилгыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зах зээлээс эргүүлэн татаж байна. “2028 оны 2-р сард хугацаа нь дуусна” гэж хайрцаг дээрээ бичсэн уг тариаг Эм шинжлэх лабораторид шинжлэхэд, шаардлага хангаагүй аж. Тиймээс уг тарилгыг 8-р сарын 6-26-ны хооронд эмийн сан, эмнэлэг гэх мэт […]

1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ
Хэргийн газар

1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

Түүх, соёлын биет өвийн хадгалах, хамгаалах горим зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэсэн, хадгалсан зөрчлийг хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагч хамтран илрүүлжээ. Тэд хэргийн газарт үзлэг, шалгалт хийхэд тухайн хүний эзэмшлийн байр, тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, мөнгөн ембүүний хугархай 3 ширхэг, 1 […]

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Хэргийн газар

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг […]

Алт олборлохоор ууланд нуусан техникүүдийг цагдаагийнхан илрүүллээ
Хэргийн газар

Алт олборлохоор ууланд нуусан техникүүдийг цагдаагийнхан илрүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх, […]

Юань солиулах гээд 93.9 сая төгрөгөө залилуулжээ
Хэргийн газар

Юань солиулах гээд 93.9 сая төгрөгөө залилуулжээ

“Валют солиулах гээд залилуулчихлаа” гэсээр Л гэдэг хүн энэ оны 8 дугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад ханджээ. Л юань солиулах зорилгоор фэйсбүүкт тавьсан зарын дагуу үл таних хүнтэй холбогдсон аж. Тэр уг хүний банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 93.990.000 төгрөг шилжүүлээд, алдсан байна. Цагдаагийн байгууллага уг хүний банкин дахь дансыг хаалгаж, хэргийг нь үргэлжлүүлэн […]

Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ
Хэргийн газар

Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажиллагсад 2026.09.03-нд Богдхан уулын Дугуйцагаанаас Зүүнширээ, Тэнгэр хад, Ихтэнгэрийн амны дээд эхээр мориор эргүүл хийн, самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгав. Тэдний самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг нь унтраалгажээ. Хуульд зааснаар дархан цаазат […]

Л.Чинбатын адуу мөргөсөн ослыг Сэлэнгэд шалгаж байна
Хэргийн газар

Л.Чинбатын адуу мөргөсөн ослыг Сэлэнгэд шалгаж байна

“Цагааннуур суманд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө” гэсэн мэдээлэл 9-р сарын 1-ний 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт иржээ. 64 настай Л.Чинбат “Toyota Land-300” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 адуу мөргөж, өөрөө гэмтсэн аж. Энэ ослыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

“Гачуурт”-ын Л.Чинбат машинаараа адуу дайрч, өөрөө эмнэлэгт хүргэгджээ
Хэргийн газар

“Гачуурт”-ын Л.Чинбат машинаараа адуу дайрч, өөрөө эмнэлэгт хүргэгджээ

“Гацуурт“-ын Л.Чинбат 9-р сарын 1-2-нд шилжих шөнө машин жолоодож яваад, 5 адуу мөргөж, өөрөө гэмтэн, эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт “Land Cruiser 300” маркийн машинтайгаа явж байхдаа замаар бэлчиж явсан адуу дайрсан байна.

Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүллээ
Хэргийн газар

Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчиж олборлолт хийж, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн […]