Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Хэргийн газар

Мэдээний жагсаалт

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ

Монгол Улсын иргэн Б, Д нар бусадтай бүлэглэн, Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завджээ. Тэдний хэргийг цагдаагийн байгууллага таслан зогсоож, саатуулан, шалгаж байна. Тэд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх […]

Цагдаа, улсын бүртгэгч нар орон гэргүй иргэдийн хувийн мэдээллийг гэмт бүлэгт гаргаж өгдөг байжээ

Цагдаа, улсын бүртгэгч нар орон гэргүй иргэдийн хувийн мэдээллийг гэмт бүлэгт гаргаж өгдөг байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж, бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэв. Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар гэмт хэрэг үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элсжээ. Тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орогнодог, орон гэргүй, […]

55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
Хэргийн газар

55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаа нийт 55 бод малыг хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлж, баривчиллаа. 18-22 настай 4 этгээд бүлэглэн, бусдын малыг бэлчээрээс нь хулгайлж, мал, махны ченжүүдэд худалддаг байсан аж. Хулгайд алдагдсан малын эздийг олох, хохирлыг тогтоох зэргээр шалгалт үргэлжилж байна.

Гэр шатаж, 1 хүн амиа алджээ
Хэргийн газар

Гэр шатаж, 1 хүн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өчигдөр орой гэр шатаж, 1 хүн амиа алдлаа. Уг галын дуудлага 11-р сарын 3-ны 19:03 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид иржээ. Тэднийг 19:10 цагт очиход, иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж, 10х20 метрийн хэмжээтэй […]

Түгээгч шан харамж авч, шатахуун түгээсэн байж болзошгүй
Хэргийн газар

Түгээгч шан харамж авч, шатахуун түгээсэн байж болзошгүй

Монополын эсрэг газар шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлт, хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлыг хянан шалгаж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Шадивлан-10” хий түгээх станц тээврийн хэрэгсэлд хий олгохгүй байгаа тухай гомдол 2026.10.22-нд цахим орчинд нийтлэгджээ. Уг иргэний гомдлын дагуу шалгахад, тус станц хийтэй байсан мөртлөө олгохгүй хаасан байжээ. […]

Амралтын газарт хүн хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ
Хэргийн газар

Амралтын газарт хүн хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Амралтын газарт амарч байсан хүнийг айлган сүрдүүлж, хутгалаад, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг 10 дугаар сарын 24-ний шөнө 02:00 цагийн үед Улаанбаатарт гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг зодож, 2 хүний мөр, гуянд хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн байна. Тус дүүргийн Цагдаагийн газар уг хэргийг шалгаж, […]

Рашаан уухаар явсан хүн алга болжээ
Хэргийн газар

Рашаан уухаар явсан хүн алга болжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Хашигийн бригад гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын иргэн А 9-р сарын 18-нд Хашигийн бригадаас баруун хойд зүгт 4 км зайд байрлах Цадигийн рашаан руу рашаан уухаар явган гараад сураггүй болжээ. […]

Тосонцэнгэлд ажиллахаар Мандалаас очсон хүн алга болжээ
Хэргийн газар

Тосонцэнгэлд ажиллахаар Мандалаас очсон хүн алга болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат О Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мод бэлтгэдэг газарт ажиллахаар яваад, алга болжээ. Тэр 2026.10.21-ний өдрийн 11:00 цагийн орчим Тосонцэнгэл сумын төвөөс явганаар гараад сураггүй болсон аж. Түүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулахаар тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс 10-р сарын 22-ны 11:30 цагт онцгой байдлын албанд ханджээ. Тус аймгийн […]

Хушганы самарт хар тамхи нуусан байжээ
Хэргийн газар

Хушганы самарт хар тамхи нуусан байжээ

Турк улсаас Монгол Улсад онгоцоор авчирсан ачаанд цагдаагийн байгууллага шалгалт хийхэд, хушганы самарт нуусан хар тамхи байжээ. Манай улсын 3 иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирсэн байна. “Мөс” гэж нэрлэдэг, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан эл хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис […]

Хилээр 8 кг 260 г алт нууцаар гаргах гээд баригджээ
Хэргийн газар

Хилээр 8 кг 260 г алт нууцаар гаргах гээд баригджээ

Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 10 дугаар сарын 17-нд БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэн Г, Б нар тээврийн хэрэгслийнхээ эд ангид 8 кг 260 г алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдаад баригджээ. Тэднийг Хилийн тагнуулын алба, Замын-Үүд дэх Гаалийн газар хамтран илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим […]