Хясан боогдуулах замаар авлига авсан гэх хэргийг шүүх эхнээс нь хэлэлцэхээр боллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нэгдсэн эмнэлэг барьж, ашиглалтад оруулсан. Уг барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас “Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг” төслийн нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван хясан боогдуулах аргаар 2018.12.14-нд 264 сая төгрөгийн хахуул авчээ. Тэр дараа нь 2022.05.04-нд Б.У-аар дамжуулан “Шангрила молл” төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан […]










