“Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга нарт шүүх ял оноолоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн орлогч дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрээр Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомж зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Б… ” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэнээс 2018-2019 онд нийт 205 сая төгрөг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016-2019 онд 3 удаагийн гүйлгээгээр нийт 96.471.100 төгрөг шилжүүлэн авчээ. […]










