Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Хүүхдээр өвөл хурдан морь унуулсан уяачийг торгов

Хүүхдээр өвөл хурдан морь унуулсан уяачийг торгов

Хурдан морь уядаг уяач Б.М иргэн О.С-тай сар бүр 500 мянган төгрөгийн цалин олгохоор тохиролцож, түүний 10 настай төрсөн хүүхдээр 2024 оны 4 сараас 2025 оны 4 сар хүртэлх хурдан морь унуулжээ. Энэ нь өвөл, хурдан морь уралдуулахыг хориглосон хугацаа юм. Гэсэн ч О.С хүүхдээрээ хурдан морь унуулахыг зөвшөөрчээ. Гэтэл хүүхэд нь мориноос унаж, эрүүл […]

А.Базар: Цэцэрлэгт хүрээлэнд театр, спортын ордон барих газрын гэрээг түдгэлзүүллээ

А.Базар: Цэцэрлэгт хүрээлэнд театр, спортын ордон барих газрын гэрээг түдгэлзүүллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барихаар нийслэлийн ИТХ шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хуульч А.Базар, Б.Амгаланбаатар нар хүчингүй болгуулахаар 2025.10.16-нд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Тэдний нэхэмжлэлийг 2026.04.17-нд тус шүүх урьдчилан хэлэлцээд, шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. Шүүх энэ асуудлыг хянаж байх хооронд […]

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ
Хэргийн газар

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ

Өнөөдрийн 13.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Уг захирамжийг тус сумын Засаг дарга Н.Захирахбаатар гаргажээ.

Францын шүүхээс хүлээж авсан үлэггүрвэлийн олдворуудыг Улаанбаатарт авчирлаа
Хууль

Францын шүүхээс хүлээж авсан үлэггүрвэлийн олдворуудыг Улаанбаатарт авчирлаа

Монголоос үндэстэн дамнасан сүлжээгээр 2016 онд АНУ руу гаргасан тарбозавр батаарын яс, өндөг зэргийг өнгөрсөн шөнө МИАТ компанийн онгоцоор Улаанбаатарт албан ёсоор буцаан авчирлаа. Харьцангуй бүрэн бүтэн тарбозавр батаарын араг яс болон 28 багц үлэггүрвэлийн чулуужсан яс үүнд багтжээ. Үүнийг буцааж авахад манай улс 13 жил зарцуулжээ. Эдгээр олдворыг Монгол, Франц, Герман улсын иргэд нийлсэн, […]

Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа өгч, Ч.Хосбаяр орлож байна
Шүүх

Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа өгч, Ч.Хосбаяр орлож байна

Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 6-р сарын 1-нд дууссан. Тэрээр 6 жилийн хугацаа нь дуусмагц ажлаа Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярт хүлээлгэн өгчээ. Одоо УДШ-ийн ерөнхий шүүгчийн албан үүргийг Ч.Хосбаяр түр орлон гүйцэтгэж байна. Ч.Хосбаяр ерөнхий шүүгч болохоор нэрээ дэвшүүлсэн ч тус шүүхийн 22 шүүгчийн 2 нь түүнд саналаа өгсөн юм. […]

Дагавар хүүгээ хөнөөсөн хойд эцгийг бүх насаар нь хорилоо
Шүүх

Дагавар хүүгээ хөнөөсөн хойд эцгийг бүх насаар нь хорилоо

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн М.Э 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан. Уг үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр хүүхдээ зодож, хөнөөсөн хэрэгт холбогдоод буй. Хүүгийн төрсөн эх Ц.Л эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нь нас барсан. Тэдний энэ хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын […]

Торгуулиа 5 сар төлөхгүй бол машиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй
Баримт тайлбар

Торгуулиа 5 сар төлөхгүй бол машиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй

УИХ 2023.12.07-нд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан юм. Торгосон тухайгаа хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэнээс хойш сайн дураар төлөөгүй бол торгуулийн хэмжээг сар бүр 10 хувиар, […]

Ногоон хаш олборлож байсан компанийн лицензийг цуцаллаа
Хууль

Ногоон хаш олборлож байсан компанийн лицензийг цуцаллаа

Тусгай хамгаалалттай газар нутагт буюу Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах ногоон хашийн ордод Хятадын хөрөнгө оруулалттай “Өргөн цагаан нуур” компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг АҮЭБЯ өнөөдөр цуцаллаа. Тус компани “Тэнгис гол” ордоос ногоон хаш олборлодог байжээ.

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Нийслэл

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хуульч АІ” мобайл аппликейшныг Хууль зүйн туслалцааны төвөөс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Хиймэл оюунд суурилсан “Хуульч Аl” аппликейшныг ашиглан иргэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Тус аппликейшн Эрх […]

АТГ: 12 объект нэгжиж, 3 хүнийг баривчилсан
Баримт тайлбар

АТГ: 12 объект нэгжиж, 3 хүнийг баривчилсан

АТГ өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэг шалгах явцдаа нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа барааг хянан шалгаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар […]