Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Х.Нямбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татжээ

Х.Нямбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татжээ

Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарт АТГ эрүүгийн үүсгэн, яллагдагчаар татжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэргээр хавтаст хэрэг нээсэн байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026.05.20-нд нийслэлийн төсвийн зарцуулалтыг шалгаж өгөхийг шаардсан хүсэлт иржээ. “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 […]

Засаг даргын орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Засаг даргын орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд холбогдох авлига, албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ. Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, тус газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол, нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар бүлэглэн, […]

О.Батхүү: “Ниссан патрол”-ын жолоочийг яллагдагчаар татаж, шүүх ёстой
Шүүх

О.Батхүү: “Ниссан патрол”-ын жолоочийг яллагдагчаар татаж, шүүх ёстой

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Тус шүүх өнөөдөр (2026.09.25)-ны 11:00 цагаас уг хэргийг урьдчилан хэлэлцэхээр товлов. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болж байна. Хуульч О.Батхүү: -Хэрэгт оролцогч маш тодорхой шүү дээ. 1 “Патрол”, гааз тээвэрлэж явсан […]

“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэмтнийг өнөөдөр шүүж эхэлнэ
Шүүх

“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэмтнийг өнөөдөр шүүж эхэлнэ

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Тус шүүх өнөөдөр (2026.09.25)-ны 11:00 цагаас уг хэргийг урьдчилан хэлэлцэхээр товлов. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болно. “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих […]

Улсын аварга Ч.Санжаадамбад зодуулсан хүн шүүхэд “Гомдолгүй” гэж өргөдөл бичиж өгчээ
Шүүх

Улсын аварга Ч.Санжаадамбад зодуулсан хүн шүүхэд “Гомдолгүй” гэж өргөдөл бичиж өгчээ

Бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон улсын аварга Ч.Санжаадамбын гэм бурууг шүүхээр шүүхийн өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудыг үндэслэн, шүүгдэгч Ч.Санжаадамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон […]

18-30 насныхан хар тамхины хэрэгт холбогдох нь их байна
Хууль

18-30 насныхан хар тамхины хэрэгт холбогдох нь их байна

УПЕГ хар тамхи, мансууруулах бодисын илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны 9 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн […]

С.Молор-Эрдэнийг 10-р сарын 30 хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв
Шүүх

С.Молор-Эрдэнийг 10-р сарын 30 хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв

Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ саатуулан шалгаж байна. Түүнд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хандаж, яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ […]

10 гаруй тэрбум төгрөг залилаад зугтсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
Баримт тайлбар

10 гаруй тэрбум төгрөг залилаад зугтсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад, гадаад руу оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг Монгол Улс дахт Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн байцаах алба зохион байгууллаа. Цагдаа нар түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 ангид шилжүүлэн, […]

Байрны гэрээ байгуулах аргаар иргэдийг хохироосон 102 хэргийг прокурор шийдвэрлэжээ
Баримт тайлбар

Байрны гэрээ байгуулах аргаар иргэдийг хохироосон 102 хэргийг прокурор шийдвэрлэжээ

Улсын прокурорын ерөнхий газар орон сууц захиалах гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийг энэ оны 5-р сард судалж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр нийслэлийн Прокурорын газарт ажлын хэсэг байгуулсан юм. Тухайн үед улсын хэмжээнд 2.779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байв. Үүний 93 хувь нь нийслэлд, 7 […]

Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ
Хэргийн газар

Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хороолол барьж байгаа хэмээн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан Д гэгч этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоолоо. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэр Эрүүгийн хуулийн 17.3.3.3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа […]