Шүдний сойзоо 3 сар тутамд шинэчил
Нийгмийн эрүүл мэндийн төвөөс шүдний сойзоо 3 сар тутам шинэчлэх ёстойг зөвлөлөө. Учир нь: -Үс нь сарзайсан сойз амны хөндийг бүрэн цэвэрлэж чаддаггүй.-Хуучирч муудсан сойз пааланг гэмтээж, буйлыг үрэвсүүлдэг.-Удаан хэрэглэсэн шүдний сойзонд бактери үрждэг байна. Зөвлөмжийн дагуу 3 сар тутамдаа та сойзоо шинэчилснээр амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадах юм.










