Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Улс төр

Мэдээний жагсаалт

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын бүх захирлыг чөлөөлнө

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын бүх захирлыг чөлөөлнө

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2026.11.08-нд “Ерөнхий сайдаас асуу” уулзалт зохион байгууллаа. Ерөнхий сайд Н.Учрал энэ уулзалтын үеэр “Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид төрийн өмчит компаниудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх 2027.01.01-нээс төрийн өмчит компаниудын бүх захирлыг чөлөөлнө. Нээлттэй сонгон шалгаруулалтаар чаддаг, мэддэг хүнийг нь ажиллуулна” гэж мэдэгджээ. 2025 оны эхний […]

Их засаг хуулийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралтай

Их засаг хуулийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралтай

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их засаг хуулийн 820 жилийн түүхэн ой өнөө жил тохиож байна. Үүнийг тохиолдуулан, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулж буй “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.11.09) болно

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч дуудсан
Яамд

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч дуудсан

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. -Ямар үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг тавих гэж байгаа юм бэ? -Засгийн газраа хэрхэн байгуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийдэх онцгой бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. -Таныг Батлан хамгаалахын сайдаар тавих гэж байгаа гэдэг үнэн үү? -Мэдэхгүй. Та нар […]

Цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв
Парламент

Цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв

УИХ-ын чуулганаар өнөөдөр “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоол баталлаа. Үүгээр Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв. ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгодог. Өдөрт хоолонд 15 мянга, унаанд зориулан 3000 төгрөг өгдөг юм байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол […]

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа
Парламент

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар баталлаа. Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх […]

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой
Парламент

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой

Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор Дэлхийн 17 улсад байна. Үүний 80 нь Тайваньд, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, 5 нь АНУ-д, 5 нь ХБНГУ-д бий. Эдгээрийг эх орондоо буцаан авах, болохгүй бол анхны хуулбарыг нь авчрах, ард иргэддээ таниулах шаардлагатай байгаа юм. Энэ мэт ажилд […]

Цэцийнхний цалинг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ
Парламент

Цэцийнхний цалинг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна. Цалингаа нэмүүлэхээр Үндсэн хуулийн цэц 2026.08.12-нд УИХ-д ханджээ. Үүнд үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан “Цалингийн […]

Нийслэлийн МАН-ын хороо бямбад Б.Пүрэвдагвад шилжинэ
Нийслэл

Нийслэлийн МАН-ын хороо бямбад Б.Пүрэвдагвад шилжинэ

Нийслэлийн МАН-ын хорооны 36-р бага хурал 2026.11.07-нд 10:00 цагт болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын хороог цаашид хэн удирдах вэ гэдгийг шийдэх даргын сонгууль зохион байгуулна. Энэ хуралд одоогийн дарга Х.Нямбаатар оролцож, тайлангаа тавих учиртай. Гэвч тэр биеэр ирэхгүй, цахимаар оролцох сурагтай. Түүний албан тушаалд нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өрсөлдөхөө мэдэгдээд байна.

Перу улсад гурван гадаадын иргэний ачаанаас 3000 гаруй аалз илрүүлжээ
Улс төр

Перу улсад гурван гадаадын иргэний ачаанаас 3000 гаруй аалз илрүүлжээ

Перу улсын эрх баригчид Германы хоёр, Польшийн нэг иргэн Германд нисэх гэж байхдаа чемодандаа оймсонд нуусан 3000 гаруй тарантул аалзыг хууль бусаар тээвэрлэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Энэ талаар тус улсын Ойн аж ахуй, зэрлэг амьтдыг хамгаалах үндэсний алба (Serfor) арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлсэн байна. Нууц мэдээллийн дагуу шалгалт явуулсны дараа гаалийн болон байгаль хамгааллын албаныхан […]

О.Цогтгэрэл: “Оюутолгой”-н 3 ихнаяд ноогдол ашиг мөн үү?
Парламент

О.Цогтгэрэл: “Оюутолгой”-н 3 ихнаяд ноогдол ашиг мөн үү?

АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа “Оюутолгой” компанийн ноогдол ашгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: -“Оюутолгой”-н ноогдол ашиг гэх зүйлийг тойрч, улсаараа бид хэрэлдэж байна, хэлэлцэж байна. Үүний ард олон асуултын тэмдэг байна. “Оюутолгой”-н 3 ихнаяд ноогдол ашиг мөн үү? Үүнд ЗГ нэг мөр хариулт өгөх ёстой. 2-рт, энэ ноогдол ашгийг жил […]