Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Нийгэм

Мэдээний жагсаалт

Сошиал сүлжээнд тренд дагахаас илүү өөрийн онцлогтой контент бүтээх нь чухал болж байна

Сошиал сүлжээнд тренд дагахаас илүү өөрийн онцлогтой контент бүтээх нь чухал болж байна

TikTok зэрэг богино бичлэгийн платформд шинэ чиг хандлага хурдан тархдаг ч бүх трендийг дагах нь үзэгчдийн анхаарлыг удаан хадгалах баталгаа биш. Контент бүтээгчид богино хугацаанд анхаарал татахын зэрэгцээ өөрийн өнгө төрх, бодит туршлага, тогтмол сэдвээ бүрдүүлэх шаардлагатай болж байна. Богино бичлэгийн хэрэглээ нь мэдээлэл түгээх, бүтээгдэхүүн танилцуулах, хоол хийх арга заах, аяллын туршлага хуваалцах зэрэг […]

Нэн ховор, ховор ургамлын тоог нэмж, жагсаалтыг шинэчилж байна

Нэн ховор, ховор ургамлын тоог нэмж, жагсаалтыг шинэчилж байна

Байгалийн ургамлын тухай хуульд 2026.07.03-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг шинэчлэх шаардлага үүсжээ. Уг жагсаалтыг шинэчлэх асуудлыг Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачид 2026.10.21-нд хэлэлцэв. Жагсаалтын шинэчилсэн төслийг 2012, […]

Сар гаруй сувганд саатсан акулыг далайд буцаах гурав дахь оролдлого хийжээ
Сонин хачин

Сар гаруй сувганд саатсан акулыг далайд буцаах гурав дахь оролдлого хийжээ

Өмнөд Солонгосын Бусан хотын боомтын сувагт сар гаруй хугацаанд саатсан гурван метр орчим урт акулыг задгай тэнгист гаргах ажиллагааг аравдугаар сарын 21-нд гурав дахь удаагаа эхлүүлжээ. Акул хооллож байгаа нь ажиглагдаагүй бөгөөд агаарын температур буурах төлөвтэй байсан тул эрүүл мэндэд нь санаа зовж буйгаа хотын захиргаа мэдээлсэн байна. “Бүканги” хочтой уг акулыг есдүгээр сарын 18-нд […]

Б.Азжаргал: Дарханы сурагч охид хүсвэл өмд өмсөж болно
Боловсрол

Б.Азжаргал: Дарханы сурагч охид хүсвэл өмд өмсөж болно

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: -Дархан-Уул аймгийн хэмжээнд сурагч охид өөрсдөө хүсвэл өмд өмсөж болно. Хүүхдийн нэгдсэн чуулган болон сурагчдаас авсан судалгаанд үндэслэж, ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг нийт ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн. Гол нь өмдний өнгийг формны өнгөнөөс хол зөрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Йемений Таиз хотын ойролцоо мөргөлдөөн ширүүсэв
Дэлхий

Йемений Таиз хотын ойролцоо мөргөлдөөн ширүүсэв

Йемений хусит хөдөлгөөний цэргийн хэвлэл аравдугаар сарын 20-нд Таиз хотын ойролцоо хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй Засгийн газрын хүчний хооронд болсон мөргөлдөөний бичлэг нийтэлжээ. Бичлэгт уулсын дундаас дэлбэрэлт болж, утаа суунаглаж буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн зарим хэсгийн байршлыг хиймэл дагуулын зураг болон газрын гадаргын мэдээлэлтэй тулган баталгаажуулсан ч огноог бие даан нягталж […]

Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд танилцууллаа
Нийгэм

Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд танилцууллаа

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн БОУАӨЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан болон дагалдах арга хэмжээнүүдэд оролцож, үндэсний ололт амжилтыг танилцуулан, улс орнуудынтай харилцан туршлага хуваалцаж байна. Энэхүү арга хэмжээ нь хил дамнан тархдаг цоохор ирвэс зэрэг нэн ховор […]

Перуд мянга мянган яст мэлхий байгальд тавьжээ
Сонин хачин

Перуд мянга мянган яст мэлхий байгальд тавьжээ

Перугийн Амазоны бүс нутагт цэнгэг усны мянга мянган яст мэлхийг байгальд нь буцаан тавьжээ. Энэ нь ховордож буй амьтдыг хамгаалах, тоо толгойг нь нэмэх зорилготой аж. Перугийн засгийн газрын мэдээлснээр, тарикая, тепаро, чарапа төрлийн яст мэлхийг Лорето, Сан-Мартин мужийн Хуальяга, Укаяли голын сав газарт суллан тавьсан байна. Ажилд төрийн албан хаагчид, байгаль хамгаалагчид, сурагчид болон […]

Эрдэнэтэд газар хөдөллөө
Халуун цэг

Эрдэнэтэд газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10 км зайд өнөөдөр (2026.10.20) 11:23:21 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөллөө. Тус аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай холбогдож, байдлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хор хохирол учраагүй байна. Чичирхийлэл үүссэн газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 48.99 104.49

Налайх дүүргийн мах бэлтгэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг шинжлэв
Нийгэм

Налайх дүүргийн мах бэлтгэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг шинжлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төслийг хэрэгжүүлж байна. Дээрх 5 төслийн нэг болох Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороонд орших мах бэлтгэлийн бүс орчмын хөрснөөс 20 цэгийн дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E. coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), […]

Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна
Нийгэм

Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 28-ныг хүртэл УЦУОШГ-аас ихэнх нутгаар хүйтэрч цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Хур тунадас: 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, […]