Нийгмийн даатгалын байгууллагууд маргааш ажиллана
Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд маргааш (2026.10.31) ажиллана. Засгийн газрын тогтоолоор 7 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 10 дугаар сарын 31-нд шилжүүлсэн юм. Тиймээс маргааш иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын байгууллагуудаар ажлын цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтой. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар төрийн байгууллагууд 7 дугаар сарын 17-ны баасан […]










