Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Спорт

Мэдээний жагсаалт

1 наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо

1 наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо

Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи-Нагоя 2026” Азийн V пара наадмаас Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарав. Тус наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг спортын 10 төрөлд оролцож, 5 төрлөөс медаль хүртэн, нэг наадмаас авсан алтан медалийн тоогоороо […]

Кими Антонелли АНУ-ын Гран-прид түрүүлж, Формула-1-ийн хамгийн залуу аварга болох боломжоо нэмэв

Кими Антонелли АНУ-ын Гран-прид түрүүлж, Формула-1-ийн хамгийн залуу аварга болох боломжоо нэмэв

“Мерседес” багийн Италийн нисгэгч Кими Антонелли аравдугаар сарын 25-нд АНУ-ын Гран-прид түрүүлж, Формула-1-ийн дэлхийн аварга болох эрхээ ирэх долоо хоногт Мексикт баталгаажуулахад тун ойртлоо. 20 настай Антонелли энэ улирлын ес дэх ялалтаа байгуулснаар багийн анд Жорж Расселээс 123, “Феррари”-гийн Льюис Хэмилтоноос 124 оноогоор тэргүүлж байна. Тэрбээр Мексикийн Гран-прид ердөө хоёр оноо буюу есдүгээр байрт ороход […]

Хятадын эмэгтэй гимнастикчид дэлхийн аваргад түрүүлж, АНУ-ын 15 жилийн ноёрхлыг зогсоолоо
Спорт

Хятадын эмэгтэй гимнастикчид дэлхийн аваргад түрүүлж, АНУ-ын 15 жилийн ноёрхлыг зогсоолоо

Хятадын эмэгтэй гимнастикийн шигшээ баг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд АНУ-ыг ердөө 0.233 оноогоор ялж, алтан медаль хүртлээ. Ингэснээр АНУ-ын баг 2011 оноос хойш үргэлжлүүлсэн дэлхийн аваргын багийн төрөлд дараалан түрүүлсэн долоон удаагийн цуврал амжилт нь зогсов. Тэмцээний хувь заяаг тэнцвэрийн дасгал шийджээ Тэмцээний эхний хоёр төрөлд АНУ-ын баг илүүрхэж, Хятадаас бараг […]

“Philadelphia Eagles” багийн холбон тоглогч Жейлен Хёртс хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэний улмаас улирлыг өнжихөөр боллоо
Спорт

“Philadelphia Eagles” багийн холбон тоглогч Жейлен Хёртс хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэний улмаас улирлыг өнжихөөр боллоо

АНУ-ын “Philadelphia Eagles” багийн холбон тоглогч Жейлен Хёртс хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэн оноштойгоор 2026 оны улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Баг болон түүний төлөөлөгч Николь Линн даваа гарагт энэ талаар мэдээлсэн байна. 28 настай Хёртс Лондонд хийлгэсэн хэт авиан шинжилгээгээр зүүн шилбэний өнгөц венийн судасанд цусны бүлэн үүссэн нь тогтоогджээ. Улмаар нэмэлт […]

Аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ээс 7 дахь медалиа авлаа
Спорт

Аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ээс 7 дахь медалиа авлаа

Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 17-18-нд Азербайжан улсын нийслэл Баку хотод болов. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн төрлөөр явагдсан энэ тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид өрсөлджээ. Манай улсаас тус тэмцээнд Монголын сүмо бөхийн холбооны баг тамирчид бүтэн багаараа оролцлоо. Хагас хүнд жинд өрсөлдсөн Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, […]

“АЙЧИ НАГОЯА-2026″: У.Сүрэнжав аваргын төлөө шалгарлаа
Спорт

“АЙЧИ НАГОЯА-2026″: У.Сүрэнжав аваргын төлөө шалгарлаа

“Айчи Нагояа-2026” Азийн паралимын наадмын таеквондогийн тэмцээн энэ өдөр эхэлсэн. Монгол Улсаа төлөөлж эмэгтэйчүүдийн К-44 буюу 52 кгд “Парис -2024” паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Энэтхэгийн Юлианти Риаг 2:0, БНХАУ-ын Ян Бог 2:-ээр илүүрхэж аваргын төлөө шалгарлаа. Шар тивийн аваргын төлөөх өрсөлдөөнд Узбекстаны Мамараджабова Умидатай тулна.

“Star dance Mongolia” клүбийн 3 баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа
Спорт

“Star dance Mongolia” клүбийн 3 баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа

Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн Монголын бүжгийн спортын холбоо 2026.10.17-нд хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээний синеор 1 нас (35-45 нас)-ны ангилалд “Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо. 2025 оны Дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин […]

“Арсенал” хожил байгуулж, “Брайтон” өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэв
Спорт

“Арсенал” хожил байгуулж, “Брайтон” өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэв

Английн Премьер лигийн аравдугаар сарын 18-ны тоглолтуудаар “Арсенал” “Ноттингем Форест”-ыг 1:0-ээр хожиж, хүснэгтийн тэргүүлэгч “Манчестер Сити”-гээс гурван онооны зөрүүтэй хэвээр үлдлээ. Харин “Брайтон” “Кристал Пэлас”-ыг 5:0-ээр буулган авч, хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэх болов. “Арсенал”-ын Нони Мадуэке 80 дахь минутад гоол оруулсан нь багийнхаа хаалга руу оновчтой цохисон цорын ганц оролдлого байлаа. Энэ хожлоор “Арсенал” аваргын […]

Хакүхо Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо
Нийтлэлчийн булан

Хакүхо Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олон улсын сүмогийн холбоо (International Sumo Federation-IFS) болон Азийн сүмогийн холбоо (Asian Sumo Federation)-ны ерөнхийлөгчөөр давхар сонгогдлоо. Тэрээр аравдугаар сарын 16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болсон хурлаар уг албан тушаалд сонгогдож, “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн халааг […]

Аваргуудын нэрэмжит барилдаан анх удаа орон нутагт боллоо
Спорт

Аваргуудын нэрэмжит барилдаан анх удаа орон нутагт боллоо

Дархан хотын 65 жилийн ойн баярт зориулсан, улсын аварга цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Энэ барилдаан анх удаа орон нутагт болсон юм. Энэ барилдааны үеэр Монгол бөхийн алдар гавьяаг дуурсгасан үе үеийн аваргууддаа хүндэтгэл үзүүлэв. Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын […]