“Төв миг Wolves”, “Хөвсгөл 7 од”, “Хилчин TG” багууд нэг ч хожигдолгүй явж байна
Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтууд үргэлжилж байна. Эдгээр тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлж буй. Тэгвэл Time.mn сайт өчигдөр болсон сонирхолтой тоглолтуудыг тоймлон хүргэж байна. Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр Волейболын Дээд лигийн талбайд нийт гурван тоглолт болсон. […]










