Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Онцлох мэдээ

Мэдээний жагсаалт

Сүүний үнэ нэмэгдэж буй энэ үед Дээж сүү үнийн тогтвортой байдлаа хадгалж байна
Эдийн засаг

Сүүний үнэ нэмэгдэж буй энэ үед Дээж сүү үнийн тогтвортой байдлаа хадгалж байна

Өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд өрхийн зардалд ч нөлөөлдөг. Тэр дундаа айл бүрийн өдөр тутмын хэрэглээнд багтдаг сүүний үнэ хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.Сүү нь зөвхөн өглөөний цайны хэрэглээ төдийгүй кофе, цай, хоол, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний орц болдог. Иймээс сүүний үнэ нэмэгдэхэд хэрэглэгчид дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулж, худалдан авах сонголтоо илүү […]

Б.Батжаргал: Ваакум таслуур буудаж, станц бүрэн зогссон
Эрчим хүч

Б.Батжаргал: Ваакум таслуур буудаж, станц бүрэн зогссон

Дарханы ДЦС-д 2026.10.29-ний 21:00 цагийн үед гарсан гэмтлийн талаар тус станцын ерөнхий инженер ингэж тайлбарлав. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал: -Станцын ерөнхий хуваарилах байгууламжаас дотоод хэрэгцээний шийн тэжээдэг ваакум таслуур буудаж, станц бүрэн зогссон. Энэ таслуур битүү ячааканд суурилдаг. Ячаакандаа тургисан, оч хаясан. Үүнийг галын хор ашиглаж, бид өөрсдөө унтраасан. Үүний дараа […]

Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй 45 бөхийн барилдах эрхийг хасжээ
Спорт

Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй 45 бөхийн барилдах эрхийг хасжээ

Үндэсний их баяр наадмаар өнөө жил барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн наадмаар барилдсан ч 4, 5-ын даваанд гарч барилдаагүй бөхчүүдийн талаарх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл 2026.10.10-нд хэлэлцэв. Тэдний уршгаар наадамд барилдах хүсэлтэй бусад бөх барилдаж чадаагүй. Барилдаанаа дуусгалгүй, наадмаа дундаас нь орхиж явсан бөхчүүд наадамчин олныг үл хүндэтгэсэн […]

Онон-Балжийн бүсэд 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ
Халуун цэг

Онон-Балжийн бүсэд 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсэд өнөөдөр (2026.10.30)-ийн байдлаар нийт 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ. Тус захиргаанд 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг бусад бүс нутгаас хүргэж ирсэн байна. Уг баавгайнуудыг түр асарч тэнхрүүлээд, байгальд буцаан тавьсан аж. Иймд баавгай бүртгэгдсэн байршил, түүний ойр орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчид, ой цэвэрлэж буй аж […]

Дарханы ДЦС-д гэмтэл гарч, бүрэн зогсжээ
Эрчим хүч

Дарханы ДЦС-д гэмтэл гарч, бүрэн зогсжээ

Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцад өчигдөр (2026.10.29) орой 20:56 цагт гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүний улмаас тус аймгийн төвийн зарим сум цахилгаангүй болоод байна. Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга хэмжээ авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус станц Дархан-Уул, Сэлэнгэ, […]

Жолооныхоо ард ухаан алдсан хүнийг автобусны жолооч аварчээ
Эерэг дүр

Жолооныхоо ард ухаан алдсан хүнийг автобусны жолооч аварчээ

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:81 чиглэлийн 15-067 автобусны жолооч Д.Эрдэнэтуяа өчигдөр хүний амь аварчээ. Түүнийг нийслэлийн Баянгол дүүргийн 3, 4-р хороололд 10-р сарын 29-ний 20:49 цагт нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг нь шүргэжээ. Уг машины жолооч зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж. Д.Эрдэнэтуяа автобусаа зогсоон, тухайн машины хаалгыг нээтэл жолооч […]

Т.Батболд: Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс 8 цагийн дотор устгана
Парламент

Т.Батболд: Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс 8 цагийн дотор устгана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: -Олон улсын жишгийг хэрхэн харьцуулж судалсан бэ? Австрали, Япон зэрэг улс хүүхдийн насыг харгалзан, нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тогтоож байна. Эдгээр зохицуулалт амжилтад хүрсэн үү. Бусад улс хэрэгжүүлж чадахгүй байхад Монгол Улс хэрхэн хэрэгжүүлэх вэ? […]

3 ажилчин шороонд дарагдаж, нас барсан хэрэгт захиралд нь 1.2 жил хорих ял оноожээ
Шүүх

3 ажилчин шороонд дарагдаж, нас барсан хэрэгт захиралд нь 1.2 жил хорих ял оноожээ

Говь-Алтай аймагт 2026.05.18-нд шугам сүлжээ угсарч байсан 3 ажилчин шороонд дарагдаж, нас баржээ. Тус аймгийн Цагдаагийн газар уг хэргийг шалгаад, “Б…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг осол гарсан гэж үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус аймгийн Прокурорын газар Ш.С -д холбогдох энэ хэрэгт […]

Б.Мөнхтамир: Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэж байхгүй
Бодлого шийдвэр

Б.Мөнхтамир: Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэж байхгүй

Шатахууны шуурхай штаб өнөөдөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: -Өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-д төмөр зам дээр засвар хийсэн. Үүнтэй холбоотойгоор шатахуун ачилт 2 хоног зогсож, шатахууны хомсдолын ШОК үүссэн. Хариуцлагатай мэдэгдэл хийхэд Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэж байхгүй. Өчигдөр, өнөөдөр хоёр 150 орчим вагон шатахуун оруулж ирээд, […]

Х.Тэмүүжин: Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой болохоос буцаан шиддэг жонглёрчин биш
Парламент

Х.Тэмүүжин: Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой болохоос буцаан шиддэг жонглёрчин биш

Хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхэд ноцтой алдагдаж байгаа талаар Ардчилсан нам өнөөдөр ээлжит “4:11 мэдээллийн цаг”-аараа мэдээллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  -Би хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг та бүхэнд харуулах гэж байгаа юм. 1-рт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. […]