Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Баримт тайлбар

Мэдээний жагсаалт

Монгол Улс авлигын индексээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, 10 байр ухарчээ

Монгол Улс авлигын индексээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, 10 байр ухарчээ

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 31 оноо авчээ. Авлигын нөхцөл байдлыг жилд ганцран удаа эрэмбэлдэг Транспэрэнси интернэшн байгууллагаас гаргасан уг судалгаагаар Монгол улс дахв авлигын нөхцөл байдал улам бүр гаарчээ гэдэг дүгнэлт гарсан байна. Ази Номхон далайн бүсийн дундаж оноо […]

Засгийн газрын тусгай сангуудад учирсан 4.3 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ

Засгийн газрын тусгай сангуудад учирсан 4.3 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2025 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагаас ирүүлсэн болон өөрийн санаачилгаар 1,727 хүсэлт, мэдээллийг судалж, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, 12,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал: Засгийн газрын тусгай сангуудад учирсан 4,3 тэрбум, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд […]

Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ
Баримт тайлбар

Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ

Иргэн Д 2026.02.05-ны 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 гарааш дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буужээ. Түүнийг нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, уг автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна. “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр уг нөүтбүүкний эзнийг олж өгсөн аж. Үүнд Д талархаж ”Автобусанд орхиод буусан нөүтбүүкээ олдоно гэдэгт огт итгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус […]

Мөрийтэй тоглоомоос олсон мөнгөөрөө ББСБ байгуулжээ
Баримт тайлбар

Мөрийтэй тоглоомоос олсон мөнгөөрөө ББСБ байгуулжээ

О.З, Т.Б, Д.Т нар “Pokerrr2” аппликэйшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клүб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогджээ. Тэд уг тоглоомоос олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө […]

Нийтийн байр, авто засварын газарт гал гарч, дотор нь байсан 3 машин шатжээ
Баримт тайлбар

Нийтийн байр, авто засварын газарт гал гарч, дотор нь байсан 3 машин шатжээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд өчигдөр орой нийтийн байр, авто засварын газар, 3 машин шатав. Уг галын дуудлага 17:49 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид иржээ. Иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй авто машины кузов засварын газрын дотор хэсэг болон дээвэр, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар […]

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Баримт тайлбар

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэжээ.  Гэхдээ энэ зөрчил иргэдээс хураадаг цахилгааны төлбөр бага байгаатай холбоогүй гэдгийг тодотгох нь зүйтэй. Цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна.   Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн […]

Д.Бямбасүрэнг 1 сар цагдан хорьжээ
Баримт тайлбар

Д.Бямбасүрэнг 1 сар цагдан хорьжээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 19 жилийн ангийн анд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнг авлига авсан гэх хэрэгт сэжиглэн АТГ шалгаж байна. Уг хэрэгт түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаярыг оролцсон хэмээн АТГ хамт шалгаж буй аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах) гэмт хэрэгт […]

Эрчим хүчний хэлбэлзлээс үүдэн цахилгаан бараа шатсан бол хохирлоо нэхэмжлээрэй
Баримт тайлбар

Эрчим хүчний хэлбэлзлээс үүдэн цахилгаан бараа шатсан бол хохирлоо нэхэмжлээрэй

Сайд, дарга сэтэртнүүд эрчим хүчний салбарыг шүүрэн шанага шиг тонож, сэхэх нөхцөлгүй болгосны урхгийг ард түмэн амссан өдрүүд үргэлжилсээр. “Дулааны цахилгаан станц-4″ ТӨХК-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Гарсан гэмтлийг засаж дууссан ч нэг хоногийн дараа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гэмтэл гарсан. Ийнхүү дулааны цахилгаан станцуудыг хөсөр […]

АТГ-т шалгагдаж буй П.Баттулга ба Б.Чойжилсүрэн нарын хамаарал
Баримт тайлбар

АТГ-т шалгагдаж буй П.Баттулга ба Б.Чойжилсүрэн нарын хамаарал

ПҮРЭВИЙН БАТТУЛГА АТГ “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, хуучнаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг сэжиглэн, шалгаж эхэллээ. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн талаар https://time.mn/n/141897 холбоосоор уншаарай. Одоо “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх […]

Цонхоор унаж нас барсан гэх эмэгтэйн хэргийг прокуророос 9 удаа буцаасны эцэст өнгөрөгч 4-р сард хаажээ
Баримт тайлбар

Цонхоор унаж нас барсан гэх эмэгтэйн хэргийг прокуророос 9 удаа буцаасны эцэст өнгөрөгч 4-р сард хаажээ

АШУИС-д багшилдаг, гурван хүүхэдтэй эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан байж болзошгүй гэх хэрэг прокурорын шатанд дөрвөн удаа хаагдсан эсэх асуудлаар ХУД-ийн прокуророос тайлбар өгчээ. 2022 оны 3-р сарын 13-ны шөнө цагдаагийн байгууллагад ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт цонхоор хүн унасан гэх мэдээлэл ирсэн байдаг. Уг хэргийн хэрэг бүртгэлийг хаах саналыг нийтдээ 9 удаа цагдаагийн байгууллагаас […]