Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг өнөөдөр суллалаа
Нийслэлийн Прокурорын газар Эрчим хүчний сайд асан, Дулааны IV цахилгаан станцын захирал Н.Тавинбэхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих төвд 30 хоног саатуулаад байгаа юм. Уг цагдан хорих арга хэмжээг сунгахаар прокурор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ. […]










