Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Баримт тайлбар

Мэдээний жагсаалт

ШТС-ын дэргэд ачааны машин шатлаа

ШТС-ын дэргэд ачааны машин шатлаа

Дархан-Уул аймгийн төвд өнөөдөр ШТС-ын ойролцоо том оврын ачааны машин шатлаа. Хуучин Дарханы бичил хороолол буюу олны нэрлэдгээр Микрийн урд талын ШТС-ын дэргэд авто зам дээр явж байсан машин 10:30 цагийн үед шатжээ. Уг галын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22-р анги очиж, унтраасан байна. Уг машины жолооч хөдөөнөөс нүүрс ачиж ирэн, […]

Хүн худалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хүн худалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ховд аймгийн иргэн А.Н фэйсбүүкээр 2023 оны 4 дүгээр сарын 5-нд нэгэн охины фэйсбүүк рүү чаат бичин, дуудаж уулзжээ. Тэр тухайн охины эмзэг байдлыг нь далимдуулж, 4-10 дугаар сар хүртэл бусдад биеийг нь үнэлүүлж, мөнгөнөөс нь авдаг болсон байна. Хүн худалдсан энэ хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх […]

200 мянган төгрөг өгөөд, хахуулийн хэрэгт унажээ
Баримт тайлбар

200 мянган төгрөг өгөөд, хахуулийн хэрэгт унажээ

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар […]

8-р сард залилах гэмт хэрэг 924 гарчээ
Баримт тайлбар

8-р сард залилах гэмт хэрэг 924 гарчээ

Прокурорын байгууллага энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 30,597 залилах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 16,271 буюу 53.2 хувь нь тухайн онд бүртгэгдэн шалгагдсан хэргүүд байна. Шинээр гарсан 16,271 хэргийн 924 нь зөвхөн 8 дугаар сард бүртгэгдсэн байв.

Гаалийн албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баримт тайлбар

Гаалийн албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл […]

Машин дотор болсон зодоон 5-р сарынх
Баримт тайлбар

Машин дотор болсон зодоон 5-р сарынх

Машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд 8 дугаар сарын 24-нд нийтлэгджээ. Үүнийг цагдаагийн байгууллага шалгахад иргэн “С” нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөр машин жолоодож явсан “Б”-тэй маргалдсан байна. Уг маргааны улмаас “Б”-г “С” зодсон аж. Уг үйл явдал энэ […]

1 хэрэгт хамаатай 14 обьектыг АТГ нэгжжээ
Баримт тайлбар

1 хэрэгт хамаатай 14 обьектыг АТГ нэгжжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 17-23-нд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 7-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр, 6-д нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо тус хэлтэс 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй аж. Эрүүгийн 1059 хэрэг мөрдөн байцааж, 11-ийг нь шүүхэд шилжүүлэх, 4-ийг нь хаахаар […]

Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ
Баримт тайлбар

Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ

Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй атлаа Ж.П 2023 оны 6 дугаар сард этилацетат гэх химийн хортой бодис бусдаас худалдан авчээ. Түүнийгээ “Б….” ХХК-ийн ажилчдын байрны 2-р давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12 хүртэл хадгалж байгаад баригдсан аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, […]

Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баримт тайлбар

Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Ү төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа “Со…” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан тохиролцож, “Си…” ХХК-д галт тэрэгний салбар зам ашиглах боломж олгожээ. Ингэхдээ тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-нд 16 сая төгрөгийн хахууль авсан байна.  “Со…” ХХК-ийн захирал С.С хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд нь түүнд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран […]

Компанидаа 932.490.940 төгрөгийн хохирол учруулжээ
Баримт тайлбар

Компанидаа 932.490.940 төгрөгийн хохирол учруулжээ

“М…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т, худалдан авалтын менежер Э.Г, бизнес хөгжлийн менежер А.Б, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.С нар бүлэглэж, ашиг хонжоо олох зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 18-наас 2025 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд 13 удаа 1.732.583.160 төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдан авчээ. Ингэхдээ тэд өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаас бараа, үйлчилгээг […]