Ариун цэврийн өрөөний хогны саванд нярай хүүхэд хийж орхисон байжээ
Малайзын Пенанг олон улсын нисэх буудлын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөний хогийн савнаас нярай хүүг эсэн мэнд олжээ. Наймдугаар сарын 31-нд цэвэрлэгээний ажилтан хүүхдийн уйлахыг сонсон цагдаад мэдэгдсэн байна. Нисэх буудлын ажилтнууд хүүхдийг гаргаж авахад хүй нь ихэстэйгээ залгаатай хэвээр байсан бөгөөд Пенанг хотын эмнэлэгт хүргэсний дараа биеийн байдал ерөнхийдөө сайн байгааг тогтоожээ. […]










