Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Тэгш эрх

Мэдээний жагсаалт

Даунтай хүүхдүүд үргэлж инээмсэглэж явдаг

Даунтай хүүхдүүд үргэлж инээмсэглэж явдаг

Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор 3 дугаар сарын 21-ний өдрийг сонгож тэмдэглэдэг учиртай. Уг өдрийг 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байна. Энэ өдөр бол тэднийг ойлгох, […]

Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1500 еврогийн нөхөн төлбөр олгохоор шүүх шийвэрлэжээ

Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1500 еврогийн нөхөн төлбөр олгохоор шүүх шийвэрлэжээ

Нохойноос айж зугтахдаа унаж гэмтсэн эмэгтэйд 1500 еврогийн нөхөн төлбөр олгохоор Герман улсын Нюрнберг хотын Дээд бүсийн шүүх шийдвэрлэлээ. Энэ нь ойролцоогоор 6,3 сая төгрөг гэсэн үг. Энэ эмэгтэйг Хофгартен цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь чихуахуа үүлдрийн нохой гүйж иржээ. Тэрээр уг нохойноос айж зугтах үедээ унаж, гараа гэмтээсэн байна. Тиймээс уг эмэгтэй тэрхүү нохойн […]

П.Наранбаяр: Гал түлдэг сургууль Монголд 2 бий. Хоёулаа Хөвсгөлд байдаг
Тэгш эрх

П.Наранбаяр: Гал түлдэг сургууль Монголд 2 бий. Хоёулаа Хөвсгөлд байдаг

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэд өнөө өглөө тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатартай уулзахад “Цагааннуур сумын Соёлын төвийн барилга сийгсэн, сургуулийн хана цуурсан. Тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олддоггүй” хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа. Боловсролын сайд П.Наранбаяр “Улсын хэмжээнд галлагаатай сургууль хоёрхон байгаа нь Хөвсгөл аймагт бий. Рэнчинлхүмбэ суманд […]

Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулвал хариуцлага тооцно
Тэгш эрх

Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулвал хариуцлага тооцно

Засгийн газар 2019.01.30-нд 57 дугаар тогтоол гаргаж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга А/38 дугаар захирамж гаргаж, Мөрөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2026.05.01 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ […]

“Сонгуулийн төв байгууллага”, “Улс төрийн нам” тулгуур баганад үнэлгээ хийсэн зөвлөх баг  тайлангаа хэлэлцүүллээ
Тэгш эрх

“Сонгуулийн төв байгууллага”, “Улс төрийн нам” тулгуур баганад үнэлгээ хийсэн зөвлөх баг тайлангаа хэлэлцүүллээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Үндэсний шударга байдлын тогтолцооны суурь түвшин тогтоох судалгаа хийхээр тусгасны дагуу “Сонгуулийн төв байгууллага”, “Улс төрийн нам” тулгуур баганад үнэлгээ хийсэн зөвлөх баг өнөөдөр тайлангаа танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. […]

“Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо
Тэгш эрх

“Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо

 Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс энэ онд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн соёлыг бүтээх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг […]

Асаргаа шаардлагатай иргэдийн амьд явах эрхийг хүн чанарт даатгасаар байх уу?
Тэгш эрх

Асаргаа шаардлагатай иргэдийн амьд явах эрхийг хүн чанарт даатгасаар байх уу?

Улсын хэмжээнд асаргааны тэтгэмж авдаг 82.873 хүн бий. Нас нь доройтож, бусдын асаргаанд орсон ахмадууд, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, осол гэмтлээс үүдэж хөгжлийн бэрхшээлтэй болж бусдын асаргаанд орсон иргэд үүнд багтаж байна. Хэвтэрт орсон өндөр настнуудыг үр хүүхэд нь гол төлөв асардаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ голдуу ээжүүд бүтэн цагаар асарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй […]

Тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болтол ахмадууд жагсана гэв
Тэгш эрх

Тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болтол ахмадууд жагсана гэв

Монголын ахмадын холбооны ахмадууд өнөөдрөөс эхлэн тэтгэврээ нэмүүлэхээр тэмцэл эхэлнэ гэдгээ зарлалаа. Үнийн өсөлттэй үед одоогийн тэтгэврийн хэмжээгээр цагаан сарыг тэмдэглэх боломжгүй байгаагаа тэд учирлаж байна. Ахмадуудын зүгээс ” Төр засгаас дандаа боломжгүй гэсэн хариулт өгдөг. Гэхдээ боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй […]

Хариуцлага алдсан дарга нарынхаа тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүгэл үлээлээ
Тэгш эрх

Хариуцлага алдсан дарга нарынхаа тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүгэл үлээлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нар хууль зөрчиж байгаа талаар тус газрын ажилтнууд мэдээлэл хийж, шүгэл үлээлээ. Газрын дарга нар ажлын байран дээрээ архи ууж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг зөрчсөн олон үйлдэл гаргасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нар “115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хангалттай […]

Хийн дэлбэрэлтэд өртөж, нас барсан иргэдийн ар гэрийнхэн төрөөс хохирлоо нэхэж байна
Хууль

Хийн дэлбэрэлтэд өртөж, нас барсан иргэдийн ар гэрийнхэн төрөөс хохирлоо нэхэж байна

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт 2 жилийн өмнө болсон дэлбэрэлтээс үүдэж, амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, хохирлоо төрөөс нэхэмжилж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг 1-р сарын 30-ны дотор өөрсөдтэй нь уулзахыг хохирогчдын ар гэрийнхэн шаардав. Дэлбэрэлтэд өртөж нас барсан иргэдийн ар гэрийнхний зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга гээд эрх бүхий олон […]