Хулганын хор, цуугаар хүн хордуулж алахаар завдсан нууц амрагуудын ялыг 3 жилээр хөнгөрүүллээ
Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хордуулж алахаар 3 удаа оролдоод баригдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн, 4 хүүхдийн эх О болон түүний нууц амраг Ц нар Улсын дээд шүүхэд ханджээ. О-ийн өмгөөлөгч ялыг нь хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргажээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ оны 10 дугаар сарын 8-нд хянасан байна. […]










