Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Аммиак алдагдсан газрыг тогтоолоо

Аммиак алдагдсан газрыг тогтоолоо

Онцгой байдлын ерөнхий газраас аммиак алдагдаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны газраас байгаль орчны улсын хяналтын байцаагч томилон газар дээр нь хамтран ажиллажээ. Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “нэр бүхий” ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоожээ. Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шуурхай ажиллаж саармагжуулж чадсан байна. […]

2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Ш.Г  нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авсан, 2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая […]

Баавгайн бамбарууш, халиун буга хууль бусаар агнажээ
Хэргийн газар

Баавгайн бамбарууш, халиун буга хууль бусаар агнажээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. […]

Уулын замд том оврын автомашин мөргөлджээ
Баримт тайлбар

Уулын замд том оврын автомашин мөргөлджээ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Уулын зам зүүнээс баруун чигт том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас хөдөлгөөний эрчим ачаалал авсан байна. Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна. Уулын замаар зорчих иргэд жолооч та бүхэн өөр зам […]

Фишинг халдлагын 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна
Баримт тайлбар

Фишинг халдлагын 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна

Олон улсын цагдаагийн байгууллага (Интерпол) болон Европолын 2026 оны албан ёсны тайлангуудад дурдсан дэлхий дахины кибер гэмт хэргийн гол чиг хандлага, шинэ мэдээллүүдийг багцлан хүргэж байна. Интерполоос гаргасан Ази болон Номхон далайн бүсийн тайлангаар судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт бүртгэсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаараа цахим гэмт хэрэг эзлэх болжээ. Хуурамч залилан ФИШИНГ (Phishing) […]

“Явуулын оффис” 7 буудал, Шар хадны эцэст ажиллана
Хууль

“Явуулын оффис” 7 буудал, Шар хадны эцэст ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС”-ыг ажиллуулж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр \2026.07.27\ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн […]

Сэлэнгэд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Баримт тайлбар

Сэлэнгэд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км зайд өнөөдөр (2026.07.26) 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Шарын гол сумын Засаг дарга нараас асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын […]

Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ
Баримт тайлбар

Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ

Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэт халалтын улмаас гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн гал гарсан газарт байсан иргэн өөрийн лайв бичлэгтээ ойролцоогоор зургаан машин ачаатайгаа шатлаа хэмээн мэдээлсэн байна. Энэ талаар албаны мэдээлэл хараахан гараагүй байна.

Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгааллаа
Баримт тайлбар

Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа. Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, 16 […]

Дуучин “Don Dior” гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтээ зохих шийтгэлээ авчээ
Баримт тайлбар

Дуучин “Don Dior” гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтээ зохих шийтгэлээ авчээ

ТОДРУУЛГА: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тодруулгыг өглөө. “Цахим орчинд “Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо” гэх агуулгатай мэдээлэл өчигдөр /2026.07.22/цацагдсан. Дээрх үйлдэл нь энэ оны 4 дүгээр сард болсон. Уг зөрчлийг цагдаагийн байгууллага шалган иргэн М-д Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан” гэв. -Монгол Улсын Зөрчлийн […]