Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Зогсоол булаацалдан, хүн хутгалжээ

Зогсоол булаацалдан, хүн хутгалжээ

28 настай, эрэгтэй “Г” болон 47 настай, эрэгтэй “М” нар машины зогсоол булаалдан маргалджээ. Уг маргааны улмаас Г нь нөгөөгийнхөө гаранд хутгалж, гэмтээсэн байна. Энэ хэрэг 9-р сарын 15-нд Уоаанбаатарт гарсан аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд Та бүхэн аливаа асуудлыг уур бухимдлаар бус харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

30 тээврийн хэрэгсэл шалгахад 80-90% нь зориулалтын бус гэрэл суурилуулсан байна

30 тээврийн хэрэгсэл шалгахад 80-90% нь зориулалтын бус гэрэл суурилуулсан байна

Дундговь аймгийн Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасаг хамтран хот хооронд зорчигч тээвэрлэдэг суудлын машин, автобусны гэрэл, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, “Аюулгүй тээвэр-Гэрэл”, “Аюулгүй зорч-Хариуцлагатай тээвэрлэе” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүгээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна талын гэрэл, гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаа, ашиглалт болон техникийн шаардлага хангасан эсэхийг […]

Ой, хээрийн 153 түймэрт 1.1 сая га талбай шатаад байна
Баримт тайлбар

Ой, хээрийн 153 түймэрт 1.1 сая га талбай шатаад байна

2026 он гарсаар өнөөдөр /2026.09.17/-ийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн 153 түймэр гарлаа. Үүнд урьдчилсан байдлаар ойн 33.229 га, хээрийн 1.125.745 га талбай нийт 1.158.974 га талбай өртөж шатсан байна. Үүнээс 3 дугаар сараас 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд Монгол оронд ойн түймрийн улмаас 3.704 га, хээрийн түймэрт 914.334 га талбай, нийт 918.038 га […]

Гадаадын 13 иргэн Монголын байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял авчээ
Баримт тайлбар

Гадаадын 13 иргэн Монголын байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял авчээ

УПЕГ-ын судалгаагаар сүүлийн 5 жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокурор 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  Ийм гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд гарч байна. Сүүлийн 2 жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Үүний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, […]

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 3 дахин нэмэгджээ
Баримт тайлбар

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 3 дахин нэмэгджээ

Прокурорын байгууллага Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд энэ онд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулжээ. Үүний 39 нь нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 нь орон нутагт […]

Гадаад руу оргон зайлсан 37 этгээдийг илрүүлэн баривчилж, Монголд  авчраад байна
Баримт тайлбар

Гадаад руу оргон зайлсан 37 этгээдийг илрүүлэн баривчилж, Монголд авчраад байна

Энэ онд гадаадын улс руу оргон зайлсан, эрэн сурвалжилж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчраад байна. Үүний 16-г нь БНСУ-аас авчирч, холбогдсон хэргүүдийг нь үргэлжлүүлэн шалгаж буй аж. Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлдэг. […]

Сэтгүүлч рүү бохь шидэж, цагдааг доромжлоод, 10 хоног баривчлагдав
Баримт тайлбар

Сэтгүүлч рүү бохь шидэж, цагдааг доромжлоод, 10 хоног баривчлагдав

“Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ” гэсэн гарчигтай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 8 дугаар сарын 31-нд нийтлэгдсэн байна. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, 44 настай, эрэгтэй “Б” ийм зөрчил гаргасныг тогтоожээ. Тэр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил […]

Би С.Амарсайхан гэж хэлээгүй
Баримт тайлбар

Би С.Амарсайхан гэж хэлээгүй

ХУУЛЬ ХЭНИЙ Ч ӨШӨӨ АВАХ, ХҮНД ХЭРЭГ ТОХОХ ХЭРЭГСЭЛ БИШ. Хүн хэрэг хийгээгүй байхад түүнийг заавал буруутан болгох гэж мөрдөн шалгах ажиллагааг нэг тийш нь чиглүүлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, “ял тохох” зорилгоор хууль хяналтын байгууллагад нөлөөлөх явдал үнэхээр гарч байгаа нь жирийн нэг үзэгдэл биш. Монгол Улсад хэнийг ч шүүхээр гэм буруутай нь […]

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шүүх

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

“Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гаралт, түүний шийдвэрлэлтийн талаарх тоон мэдээллийг иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болон төрийн албан хаагчийг тус гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүргэж байна. Прокурорын байгууллага 2026 оны эхний 8 сарын байдлаар эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 9 хүнд холбогдох 5 хэрэгт хяналт тавьж, 7 хүнд холбогдох 3 […]

Машинд ачиж явсан нүүрс шатжээ
Хэргийн газар

Машинд ачиж явсан нүүрс шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах 4 дүгээр багийн Морьтой хөшөө гэдэг газар нүүрс ачиж явсан ачааны автомашины чиргүүл өнөө өглөө шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги уг дуудлагыг 08:48 цагт хүлээн авсан байна. Иргэн У-ийн эзэмшлийн “Beiben North benz-nd4250″ загварын ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатсан байв.