21 аймгийн 1 дүгээр ангийн сурагчдад 4 дүгээр сараас эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлнэ
“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 40.749 хүүхдийн 89% нь эрт илрүүлэгт хамрагдсан байна. Тэдний 21.4% нь зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан бол 79.9% нь шүдний цоорсон, 20.5% -д нь харааны өөрчлөлт […]










