Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Улс төр

Мэдээний жагсаалт

ҮХЦ-ийн даргын цалинг 7.245.360, гишүүний цалинг 6.995.520 болгож, нэмнэ

ҮХЦ-ийн даргын цалинг 7.245.360, гишүүний цалинг 6.995.520 болгож, нэмнэ

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна. ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг нэрлэсэн дүнгээр боддог аж. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд ҮХЦ-ийн дарга, гишүүдийн […]

С.Бямбацогт: Хархоринд хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч УИХ зөвхөн Төрийн ордонд хуралдах хуультай

С.Бямбацогт: Хархоринд хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч УИХ зөвхөн Төрийн ордонд хуралдах хуультай

2026.11.10-ны мягмар гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 1 тохиож байна. Их эзэн Чингис хаан өвлийн тэргүүн сарын 1-нд мэндэлсэн. Үүний зэрэгцээ өнөө жил Их Монгол Улс байгуулсны 820 жилийн ой болж байна. Эдгээрийг тохиолдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулна. УИХ-ын дарга С.Бямбацогт: -Монгол Улсын Их Хурлал хүндэтгэлийн хуралдаан хийх захирамж гаргасан. Их […]

УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллага бүр цалингаа нэмүүлэхээр өрсөлддөг
Парламент

УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллага бүр цалингаа нэмүүлэхээр өрсөлддөг

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2026.11.04)  “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” […]

“Чингис, Тэмүжин гэдэг нэр хүүхдэд өгөхөө больё” гэхээр нэрийг нь хураах юм уу?
Парламент

“Чингис, Тэмүжин гэдэг нэр хүүхдэд өгөхөө больё” гэхээр нэрийг нь хураах юм уу?

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахаар төлөвлөжээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр уг төслийг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: -“Чингис, Тэмүжин гэдэг нэрийг хүүхдүүдэд өгөхөө больё. Тийм нэртэй хүмүүсийн нэрийг өөрчилье” гэхээр нэрийг нь хураах юм уу? Яах юм? […]

Л.Гантөмөр: Эзэн хааны хөргийг архины шил, тамхины хайрцган дээр хэвлэхгүй байх төрийн шийдвэр гаргана
Парламент

Л.Гантөмөр: Эзэн хааны хөргийг архины шил, тамхины хайрцган дээр хэвлэхгүй байх төрийн шийдвэр гаргана

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан УИХ 2026.11.10-нд хүндэтгэлийн хуралдаан хийнэ. Энэ хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахаар төлөвлөжээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр уг төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: -Энэ чуулганаар эзэн хаанаа мөнхрүүлэх, […]

Төрийн албаны бүх шатанд хийсэн томилгоог хянан шалгахаар ЗГ шийдвэрлэв
Засгийн газар

Төрийн албаны бүх шатанд хийсэн томилгоог хянан шалгахаар ЗГ шийдвэрлэв

Монгол Улсын хэмжээнд төрийн албаны бүх шатанд хийсэн томилгоог хянан шалгахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэв. Уг шалгалтыг зохион байгуулахыг Б.Энхбаяр сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо. Ерөнхий сайд Н.Учрал: -Аливаа бодлого, шийдвэр төрийн албаны дунд, доод шатанд очоод, яаж замхардгийг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн хяналт шалгалтын дүнгүүд тодорхой харуулж байгаа. Нэг талаас салбарын сайд нар ЗГ-ын тогтоол […]

Н.Учрал: Б.Цогтнаран, Х.Алтангэрэл, Б.Зандан нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна
Засгийн газар

Н.Учрал: Б.Цогтнаран, Х.Алтангэрэл, Б.Зандан нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа зарим байгууллагын даргыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ерөнхий сайд Н.Учрал: -ҮАГ-аас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлсэн байна. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцох чиглэлийг ЗГХЭГ өнөөдөр хүргүүлэх хэрэгтэй. Хэн хэн гэдэг албан тушаалтанд хариуцлага тооцсоноо ирэх 7 хоногт олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Засаг дарга […]

Парламентын номын сангийн салбар бямбад ажилладаг боллоо
Парламент

Парламентын номын сангийн салбар бямбад ажилладаг боллоо

УИХ-ын номын сангийн салбар уншлагын танхим бямба гарагт ажилладаг боллоо. “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд Парламентын номын сангийн салбар уншлагын танхим 2026.11.07-ноос эхлэн, бямба гараг бүр 09:00-17:00 цагийн хооронд уншигчдад үйлчлэх юм байна. Та бүхэн эндээс ном, хэвлэл унших, түүхэн сонины цахим сангаас мэдээлэл хайх боломжтой. УИХ-ын номын сангийн салбар уншлагын танхим Улсын Их Хурлын Тамгын […]

Б.Пүрэвдагва: 160 шинэ автобус нэмж авна
Нийслэл

Б.Пүрэвдагва: 160 шинэ автобус нэмж авна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва: -2027 оны нийслэлийн төсвийг 2026.11.20-нд нийслэлийн ИТХ-д өргөн барина. Дараа жилийн төсөв бол утаа бууруулах, түгжрэл багасгах, дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 3 чиглэлд төвлөрнө. 13 чиглэлд шинээр 21 автобус нэмсэн. Шинээр 6 чиглэлд богино эргэлтийн […]

Ц.Сандаг-Очир: Нөмрөгт үлдсэн амьтдад 629 саяар өвс, тэжээл тавьж өгнө
Засгийн газар

Ц.Сандаг-Очир: Нөмрөгт үлдсэн амьтдад 629 саяар өвс, тэжээл тавьж өгнө

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Нөмрөгийн түймрийн асуудлыг хэлэлцжээ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: -Нөмрөгт бага хэмжээний газар шатаагүй үлдсэн. Энд амьтад бөөгнөрсөн байна. Цас орохоос өмнө энэ амьтдад өвс тэжээл хүргэж өгөх шаардлагатай. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, үүнд зарцуулахаар боллоо. Дорнод, Сүхбаатар аймгийн засаг дарга нар энэ арга хэмжээг ойрын үед авахыг ЗГ […]