Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 240 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024–2026 онд хэрэгжсэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 240 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо. Энэ барилга ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд, суралцагчид сумандаа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог анги танхим, урлагийн заал бүхий орчинд суралцаж, хөгжих боломж бүрдэж байна. Энэ нь хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших, аюулгүй, эрүүл орчинд сурч […]










