Шүүгдэгч А.Ганхуяг гэдэг хүн 21.9 сая$ Солонгос руу шилжүүлээд, бүх юмаараа хохирчхоод, зовоод сууж байна
“Ногоон автобусны” гэж нэрлэсэн хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, Л.Жонсоб, К.Киэбаум нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй тухай хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна. Уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч, хурлыг 11-р сарын 20 хүртэл […]










