Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Онцлох мэдээ

Мэдээний жагсаалт

Хоёул суурь тэтгэвэр авдаг гэр бүлийн 1 нь нас барвал 50%-ийг нь өвлүүлнэ
Бодлого шийдвэр

Хоёул суурь тэтгэвэр авдаг гэр бүлийн 1 нь нас барвал 50%-ийг нь өвлүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.11.03/ болсон ахмадуудын уулзалтад оролцож ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар 11 дүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Үүнд энэ онд 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1 тэрбум 216.4 […]

Ц.Сандаг-Очир: Нөмрөгт үлдсэн амьтдад 629 саяар өвс, тэжээл тавьж өгнө
Засгийн газар

Ц.Сандаг-Очир: Нөмрөгт үлдсэн амьтдад 629 саяар өвс, тэжээл тавьж өгнө

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Нөмрөгийн түймрийн асуудлыг хэлэлцжээ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: -Нөмрөгт бага хэмжээний газар шатаагүй үлдсэн. Энд амьтад бөөгнөрсөн байна. Цас орохоос өмнө энэ амьтдад өвс тэжээл хүргэж өгөх шаардлагатай. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, үүнд зарцуулахаар боллоо. Дорнод, Сүхбаатар аймгийн засаг дарга нар энэ арга хэмжээг ойрын үед авахыг ЗГ […]

Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх чадамж ТАЗ-д алга
Яамд

Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх чадамж ТАЗ-д алга

Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд дур мэдэн тавьдаг явдал МАН-ын эрх барьж буй он жилүүдэд жирийн үзэгдэл болох янзтай. Төрийн албаны зөвлөл түүнийг нь илрүүлж, хууль хэрэгжүүлэхийг шаардахаар том толгойтой сайд, дарга нарын хэн нь ч тоодоггүй юм байна. Төрийн албаны тухай хуулийг зөрчих нь, хэрэгжүүлэхгүй байх нь […]

Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ
Соёл Урлаг

Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 2-нд Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монголын 20, Японы долоон гэрэл зурагчин оролцож, байгаль орчин, хүн ба байгалийн харилцааг харуулсан бүтээлүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэнд 2022, 2023, 2024 оны “Токиогийн гэрэл зургийн сар” арга хэмжээнд Японы гэрэл зурагчдын толилуулсан бүтээлүүд […]

“Ариг” банк 900 мянган төгрөгийн шимтгэлээ буцаан төлөхөөр боллоо
Шүүх

“Ариг” банк 900 мянган төгрөгийн шимтгэлээ буцаан төлөхөөр боллоо

“Аригбанк” ХХК иргэн Т.С-ээс зээлийн төлбөрт 108 тэрбум 336 сая 674 төгрөг 58 мөнгө гаргуулахаар шүүхэд ханджээ. Ингэхдээ уг мөнгөний оронд барьцаа хөрөнгийг нь зарах нэхэмжлэл гаргасан байна. Үүний эсрэг иргэн Т.С зээлийн гэрээний шимтгэлд суутгуулсан 900 мянган төгрөгийг тус банкнаас буцаан авахаар нэхэмжилжээ. “Аригбанк” ХХК 2024.03.07-нд иргэн Т.С-д 90 сая төгрөгийн зээлийг жилийн 30 […]

APU ХК & KIRIN BREWERY Шар айргийн соёлын ирээдүйг хамтдаа бүтээнэ
Бизнес

APU ХК & KIRIN BREWERY Шар айргийн соёлын ирээдүйг хамтдаа бүтээнэ

Япон улсын шар айраг үйлдвэрлэлийн баялаг түүх, уламжлалтай, өндөр ур чадвар, технологиороо дэлхийд тэргүүлэгч Kirin компани Монголын шар айргийн салбарт олон жилийн туршлага, мэдлэг, ноу-хаутай АPU компанийг Монголын зах зээл дэх урт хугацааны стратегийн түншээрээ сонголоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АPU компани Японы тэргүүлэгч шар айргийн брэндүүдийн нэг Kirin Ichiban-ийн задгай шар айргийг Монголын хэрэглэгчдэд […]

Сургууль, цэцэрлэгүүдийн барилга түрээслэхэд 11.6 тэрбум төгрөг баталжээ
Парламент

Сургууль, цэцэрлэгүүдийн барилга түрээслэхэд 11.6 тэрбум төгрөг баталжээ

“Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал нь хэтэрсэн сургуульд суралцдаг 60 мянган хүүхдийн суралцах орчин сайжирсан. “Хотхоны бага сургууль” зорилтын хүрээнд 21 жишиг бага сургуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор амжиж, үйл ажиллгаагааг нь эхлүүлж, 1-2 дугаар ангийн 243 бүлгийн 8637 сурагч хамрагдсан. Хотхоны сургуулийн нэг бүлгийн хүүхдийн […]

Хэрэглээний зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн  зээл төлөх хугацааг 48 хүртэлх сараар сунгахаар боллоо
Бодлого шийдвэр

Хэрэглээний зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн зээл төлөх хугацааг 48 хүртэлх сараар сунгахаар боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2026.11.03) хуралдаж, нэмэлт зээл олгохгүй хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон зээл төлөх хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээл авсан хүнд нэмэлт зээл олгохгүйгээр зээл төлөх хугацааг нь нийт 48 хүртэлх сараар сунгах юм байна. Ийм зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй аж. Учир нь […]

Б.Мөнхтамир: Гадаадаас сард авдаг шатахууны хэмжээг нэмж, 92.000 тн шатахуун захиалсан
Бодлого шийдвэр

Б.Мөнхтамир: Гадаадаас сард авдаг шатахууны хэмжээг нэмж, 92.000 тн шатахуун захиалсан

Шатахууны шуурхай штаб цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: -ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт 2026 оны 10-р сард 57 мянган тонн бүтээгдэхүүн захиалсан. Үүнээс 51 мянган тонныг манай улс руу ачуулаад байна. Одоо төмөр замаар 5700 тонн шатахуун тээвэрлэн авчирч байна. Үүгээр 10-р сарын захиалга бүрэн биелэж байна. БНХАУ-д захиалсан 8000 […]

Зөрчлийн хэрэгт холбогдсон хүнээс 1.6 сая төгрөг авсан цагдаад ял оноолоо
Шүүх

Зөрчлийн хэрэгт холбогдсон хүнээс 1.6 сая төгрөг авсан цагдаад ял оноолоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч Ч.Т албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдээс “Хохирогчтой тохиролцож өгнө. Хохирогчийн хохирлыг барагдуулна” гэж 4 удаа нийт 1.6 сая төгрөг авчээ. Үүнийг АТГ шалгаж тогтоосон байна. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн […]