Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Парламент

Мэдээний жагсаалт

Х.Тэмүүжин: Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой болохоос буцаан шиддэг жонглёрчин биш

Х.Тэмүүжин: Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой болохоос буцаан шиддэг жонглёрчин биш

Хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхэд ноцтой алдагдаж байгаа талаар Ардчилсан нам өнөөдөр ээлжит “4:11 мэдээллийн цаг”-аараа мэдээллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  -Би хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг та бүхэнд харуулах гэж байгаа юм. 1-рт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. […]

Б.Түвшин: Үндсэн хуулийн, эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Б.Түвшин: Үндсэн хуулийн, эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим Улсын дээд шүүхэд ноцтой алдагдаж байгаа талаар Ардчилсан нам өнөөдөр ээлжит “4:11 мэдээллийн цаг”-аараа мэдээллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: -Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим одоо алдагдаад байгаатай холбогдуулаад, АН мэдэгдэл гаргалаа. Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгосон Үндсэн хуультай. Үндсэн хуулийн 49 […]

Д.Амарбаясгалан: Г.Занданшатар МАН-ыг бутаргах ажлыг идэвхтэй хийж байна
Парламент

Д.Амарбаясгалан: Г.Занданшатар МАН-ыг бутаргах ажлыг идэвхтэй хийж байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас улсын төсвийн талаар тодрууллаа. -Яагаад АТГ-т очиж өгч байгааг гайхсан. Энийг цэвэр улс төр байна гэж харж байгаа. Маш өндөр зохион байгуулалттайгаар, олон хэвлэл мэдээлийн хэрэгслээр тэрийгээ зарлаж байна лээ. Улс төрийн халуун тогоо гэж байдаг Дотоод тойргоос гарчихсан хүн. Буцаад тэр тойрогт орохын тулд тойрог дотор байгаа улстөрчидтэй зууралдах замаар тэр […]

Д.Одсэр: Өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна
Парламент

Д.Одсэр: Өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна

ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд “Цагдан хорьсон, шүүхийн шийдвэргүй баривчилсан тухай ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол, мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. “Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй” гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгч нар “Цагдан хорихдоо талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна” гэж үздэг. Хойшлуулшгүй арга […]

101.5 мянган ахмад ажил хийж байна
Парламент

101.5 мянган ахмад ажил хийж байна

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр сонсов. Тус ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат […]

Эмийн үнийг хөнгөлөхөд 98.9 тэрбум төгрөг зарцуулжээ
Парламент

Эмийн үнийг хөнгөлөхөд 98.9 тэрбум төгрөг зарцуулжээ

Эрт илрүүлэгт хамрагдах ахмад настны тоо сүүлийн жилүүдэд цөөрч, ахмадын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч хомсдож байна. Эмийн үнийг хөнгөлөхөд 2025 онд 98.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нийт хөнгөлөлтийн 63 хувийг бүрдүүлжээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр төсөвт байгууллагуудын 76.9 хувь нь Ахмадын сан байгуулаагүй, зарим байгууллагын сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлснээс хууль хэрэгжих боломж хязгаарлагдсан тухай […]

Манай улс халамжид 2.7 ихнаядыг зарцуулж байна
Парламент

Манай улс халамжид 2.7 ихнаядыг зарцуулж байна

Засгийн газраас 2026.07.02-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тавьж,нийгмийн халамжийн тогтолцоог мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас зорилтот бүлэгт чиглэсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, үр ашигтай […]

Эмийн үнэ хөнгөлөх зардлыг 24 тэрбум төгрөгөөр нэмэхийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Парламент

Эмийн үнэ хөнгөлөх зардлыг 24 тэрбум төгрөгөөр нэмэхийг Төсвийн байнгын хороо дэмжлээ

Засгийн газар 2026.08.31-нд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг өчигдөр Төсвийн байнгын хороо хийв.Уг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг […]

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг сунгав
Парламент

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг сунгав

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өчигдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2026.11.06-ны 17:30 цаг хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Хүний эрхийн үндэсний комисс болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох […]

Захиргааны хэргийн шүүгч З.Ганзориг УДШ-ийн шүүгчид нэр дэвшиж байна
Парламент

Захиргааны хэргийн шүүгч З.Ганзориг УДШ-ийн шүүгчид нэр дэвшиж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав. Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос […]