Хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ
Дархан-Уул аймгийн нутагт төмөр зам дээр 9-р сарын 3-ны 01:13 цагт явж байсан хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ. Уг осол Шарынгол сумын ойролцоо, төмөр замын 52 дахь км-т гарсан байна. Шарынголын уурхайн нүүрс тээвэрлэдэг галт тэрэг уг баавгайг дайрсан аж. Тус аймгийн Хонгор сумын Булагт гэдэг газарт бас баавгай үзэгджээ. Хүрэн баавгайг хууль бусаар агнавал […]










