Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Нийгэм

Мэдээний жагсаалт

Нөмрөгт үлдсэн амьтдад өвс тавьж өгч эхэллээ

Нөмрөгт үлдсэн амьтдад өвс тавьж өгч эхэллээ

БОУАӨЯ, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн нөхцөлийг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээ авч эхэллээ. Нөмрөгт өнгөрсөн намар дэгдсэн түймэрт нийт талбайн 76.4 хувь буюу 504,960.4 га газар өртсөн. Үүнээс амьд үлдсэн амьтдад өвс тэжээл тавьж өгөхөд зориулан Засгийн газар 629 сая төгрөг зарцуулахаар болсон […]

Программ бичих чадвар нь дангаараа хангалтгүй: Хэрэглэгчид Монголын IT компаниудаас юу хүлээж байна вэ?

Программ бичих чадвар нь дангаараа хангалтгүй: Хэрэглэгчид Монголын IT компаниудаас юу хүлээж байна вэ?

Систем ажиллаж байна гэдэг нь хэрэглэгч сэтгэл хангалуун байна гэсэн үг биш. Өнөөдөр программ хангамжийн чанарыг аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, урт хугацааны дэмжлэг, бизнесийн өсөлтөд үзүүлэх бодит өгөөжөөр нь үнэлэх болжээ. Монголын программ хангамжийн компаниудын чадавх өсөж, бүтээгдэхүүний сонголт ч олширч байна. Банк, санхүү, финтек, харилцаа холбооны салбарт дотоодын компаниуд нь олон шийдлийг хөгжүүлж, томоохон […]

Өмнөд Солонгост автобус автомашинтай мөргөлдөж, 57 хүн гэмтжээ
Дэлхий

Өмнөд Солонгост автобус автомашинтай мөргөлдөж, 57 хүн гэмтжээ

Өмнөд Солонгосын Сөүл хотын өмнөд хэсэгт орших Соннам хотын Бундан дүүрэгт лхагва гарагийн өглөө автобус олон автомашинтай мөргөлдөж, 57 хүн гэмтжээ. Тэдний ес нь хүнд, 48 нь хөнгөн гэмтэл авсан талаар Гал түймэртэй тэмцэх үндэсний агентлаг мэдээлэв. Орон нутгийн цагаар өглөөний 07:34 цагийн орчимд автобус гэрлэн дохио хүлээж байсан автомашинуудыг мөргөж, улмаар замын голын тусгаарлах […]

Боливийн багш нарын эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөөнөөр үргэлжилжээ
Дэлхий

Боливийн багш нарын эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөөнөөр үргэлжилжээ

Боливийн нийслэл Ла-Пас хотод багш нарын 48 цагийн үндэсний ажил хаялтын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа нар Эль-Альто хотоос гарах авто замыг хаахыг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эрх баригчдын мэдээлснээр, мөргөлдөөний үеэр 10 гаруй хүнийг саатуулж, цагдаагийн нэг алба хаагч гэмтжээ. Багш нарын эсэргүүцлийн […]

Меган Марклын эцэг электрон хяналтын бугуйвчаа тасалсны улмаас дахин хоригджээ
Сонин хачин

Меган Марклын эцэг электрон хяналтын бугуйвчаа тасалсны улмаас дахин хоригджээ

Их Британийн Сассексийн гүнгийн авхай Меган Марклын эцэг Томас Маркл гэрийн хорионд байхдаа зүүх ёстой байсан электрон хяналтын бугуйвчаа тасалж авсны улмаас АНУ-ын шүүхээс дахин цагдан хорих шийдвэр гаргажээ. АНУ-ын холбооны прокуроруудын мэдээлснээр, 82 настай Томас Марклын хэргийг хэлэлцэж буй шүүгч Линдси Сакс Гриффин арваннэгдүгээр сарын 10-нд Флорида мужийн Тампа хотод болсон шүүх хурлаар түүнийг […]

Өндөр барилгад гарсан галын улмаас 14 хүн амиа алджээ
Дэлхий

Өндөр барилгад гарсан галын улмаас 14 хүн амиа алджээ

БНХАУ-ын хойд хэсгийн Шаньси мужийн Тайюань хотын өндөр барилгад гарсан гал түймрийн улмаас наад зах нь 14 хүн амиа алджээ. Гал түймэр арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагийн орой хотын төвд гарсан бөгөөд тухайн үед гэрчүүд галын дөл, өтгөн хар утааг дүрсжүүлэн авчээ. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, гал орон нутгийн цагаар 16:59 цагт эхэлсэн […]

Хятадын Ганьсу мужид 10 гаруй зэрлэг тэмээ ус уухаар цугларчээ
Сонин хачин

Хятадын Ганьсу мужид 10 гаруй зэрлэг тэмээ ус уухаар цугларчээ

БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн цөлд 10 гаруй зэрлэг тэмээ хиймэл усан цэгээс ус ууж буйг алсын камерын хяналтын системээр илрүүлжээ. Ганьсу мужийн Аннаньба зэрлэг тэмээний үндэсний дархан цаазат газрын ажилтнууд Дунгелике усан цэгийн хяналтын камераар тэмээнүүдийг ажигласан байна. Эхлээд хэд хэдэн тэмээ аажмаар ойртож, ус ууж эхэлсэн бол удалгүй бусад нь нэгдэж, […]

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО бүртгэж авлаа
Соёл Урлаг

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО бүртгэж авлаа

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо XI ерөнхий чуулган 11 дүгээр сарын 2-6-нд Индонез улсын Жакарта хотод хуралдлаа. Улс орнуудаас нэр дэвшүүлсэн 28 баримтат өвийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэх эсэхийг уг чуулганаар хэлэлцэж, 10 улсын 21 өвийг бүртгэж, гэрчилгээг гардуулав. Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан багшийн […]

Туркт COP31 уур амьсгалын дээд хэмжээний уулзалт эхэллээ
Нийгэм

Туркт COP31 уур амьсгалын дээд хэмжээний уулзалт эхэллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дүгээр бага хурал (COP31) өнөөдөр Туркийн Анталия хотод эхэлж, арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, дипломатчид, эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замыг хэлэлцэх юм. Энэ удаагийн хурлаар дэлхийн дулаарлыг хязгаарлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах, […]

Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ
Халуун цэг

Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ

Египетийн Гиза мужид ням гарагт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас долоон хүн амиа алдаж, 112 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын Эрүүл мэнд, хүн амын яамны мэдээлснээр, шархадсан хүмүүсийг Гиза болон Бени-Суэйф мужийн эмнэлгүүдэд хүргэн эмчилж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс 45 нь биеийн байдал нь сайжирч, шаардлагатай эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан бол долоон хүнийг ойрын […]