Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Спорт

Мэдээний жагсаалт

Улсын арслан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Жавхлан нарын цолыг мялаалаа

Улсын арслан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Жавхлан нарын цолыг мялаалаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадамд 9 давж үзүүрлэн, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин цол хүртсэн Ж.Жавхлан нарт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам Ховд аймгийн Зэрэг суманд […]

16 настай волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

16 настай волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

16 настай волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд эхэллээ. 8 дугаар сарын 20-27-нд болох тус тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс эрэгтэй 45 баг, эмэгтэй 39 баг оролцож байна. 1200 гаруй өсвөрийн тамирчны тоглолтуудыг Монголын волейболын холбооны улсын шүүгч нар шүүж буй аж. Тэмцээн нийт 6 зааланд нэгэн зэрэг болж байна.

Ахмад, мастеруудын волейболын улсын аваргууд тодорлоо
Спорт

Ахмад, мастеруудын волейболын улсын аваргууд тодорлоо

Ахмад, мастеруудын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 12-17-нд Улаанбаатар хотод боллоо. “V-Court”, “T-Court” спорт зааланд болсон энэ тэмцээнийг Монголын волейболын холбоо зохион байгуулав. Энэ тэмцээнийг өнөө жил эрэгтэй, эмэгтэй төрөлд насны 4 ангиллаар явуулжээ. Үүнд: Эмэгтэйчүүдийн ахмад 58+ нас: Эрэгтэйчүүдийн ахмад 58+ нас:

Өмнөговь аймгийн начин Д.Төгсбаатарын шээсний сорьцоос тестостерон илэрчээ
Спорт

Өмнөговь аймгийн начин Д.Төгсбаатарын шээсний сорьцоос тестостерон илэрчээ

Өмнөговь аймгийн начин Даваадоржийн Төгсбаатарын шээсний сорьцоос тестостерон илэрчээ. Түүний сорьцод хийсэн шинжилгээний хариу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад 8 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын лабораториос иржээ. Д.Төгсбаатарын сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр тестостерон илэрсэн аж. Энэ нь тухайн хүний биед гаднаас орсон (экзоген гаралтай) болохыг уг шинжилгээгээр тогтоожээ. Экзоген гаралтай тестостерон нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас […]

Камерунчууд эмэгтэйчүүдийн шигшээ багаа сүр дуулиантай угтлаа
Спорт

Камерунчууд эмэгтэйчүүдийн шигшээ багаа сүр дуулиантай угтлаа

Камерун улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Зөрүүд арслангууд” 2026 оны эмэгтэйчүүдийн Африкийн цомын тэмцээнд түрүүлээд байна. Тэднийг эх орондоо буцаж ирэхэд нь нийслэл Яунде хотод олон мянган хөгжөөн дэмжигч нь халуун дотно угтаж авлаа. 8 дугаар сарын 16-нд Мароккод болсон финалд Малавийг Камеруны баг 3:0-ээр хожиж, улсынхаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа “Зөрүүд арслангууд”-д түрүүлсэн байна. […]

Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн шээсний А сорьцоос  сэргээш илэрчээ
Спорт

Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн шээсний А сорьцоос сэргээш илэрчээ

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 7 дугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадамд барилдсан, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсарангаас шээснээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон дростанолоны метаболит илэрчээ. Түүнээс авсан сорьцыг ХБНГУ-ын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ ба спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) […]

Монголын эрэгтэй сагсчид 21:19-өөр ялав
Спорт

Монголын эрэгтэй сагсчид 21:19-өөр ялав

3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод 8-р сарын 10-16-ны хооронд болж байна. Тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг өрсөлдөж байгаа аж. Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй тамирчдын баг өчигдөр уг тэмцээний хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг […]

Хэт холын зайн “Бодонч” марафонд оролцогчид 100 км замд гүйлээ
Спорт

Хэт холын зайн “Бодонч” марафонд оролцогчид 100 км замд гүйлээ

Монгол Улсын хамгийн урт хавцал Ховд аймагт бий. Бодончийн хавцалд хэт холын зайн “Бодонч” марафон 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 110 тамирчин, Бага-Улаан даваанаас Алтай сум хүртэлх 100 км зайд хурд хүч, тэсвэр хатуужлаа сорив. Багийн төрөлд 7 хүний бүрэлдэхүүнтэй 11 баг уг марафонд буухиа хэлбэрээр оролцсон байна. […]

Монголоос мэргэжлийн жюү жицүгийн Дэлхийн аварга төрлөө
Спорт

Монголоос мэргэжлийн жюү жицүгийн Дэлхийн аварга төрлөө

АНЭУ-ын Абу Даби хотод мэргэжлийн жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд барилдсан “Thunder BJJ” академийн ахлах дасгалжуулагч, шигшээ багийн тамирчин Б.Хулан алтан медаль хүртэж, Дэлхийн аварга боллоо. Тэр өмнө нь энэ тэмцээнээс 2 удаа хүрэл медаль хртэж байв. Ийн JJIF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс анхны […]

Хөнгөн атлетикийн мастеруудын улсын аваргууд тодорлоо
Спорт

Хөнгөн атлетикийн мастеруудын улсын аваргууд тодорлоо

Монголын Хөнгөн атлетикийн мастеруудын холбооны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 8-р сарын 1, 2-нд Өмнөговь аймагт боллоо. Уг тэмцээнд А.Хүүхэндүү дасгалжуулагчтай, Өмнөговь аймгийн Мастеруудын хөнгөн атлетикийн холбооны баг тамирчид түрүүлэв. Тэд нийт 41 медаль хүртсэн байна. Үүнд: Тус багт Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа, жад шидэлтийн улсын рекорд эзэмшигч Ц.Бадамцэрэн нар багтжээ.