Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар шийджээ
Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хорих 461 ангид саатуулагдаад байгаа билээ. Саатуулагдаж байх хугацаандаа эсэргүүцлээ илэрхийлж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож олон хоног өлсгөлөн зарласантай холбоотойгоор түүний биеийн байдлаас үүдэж гадуур байцаах хүсэлтийг Л.Баяржаргалын ар гэрийнхнээс гаргаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр шүүх хурал болж гарсан шийдвэрийг өмнөөлөгч Д.Гансүх танилцууллаа. Шүүх хуралдаанаас сэтгүүлч Л.Баяржаргалыг суллах шийдвэр гаргасан. […]










