Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

8-р сард залилах гэмт хэрэг 924 гарчээ

8-р сард залилах гэмт хэрэг 924 гарчээ

Прокурорын байгууллага энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 30,597 залилах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 16,271 буюу 53.2 хувь нь тухайн онд бүртгэгдэн шалгагдсан хэргүүд байна. Шинээр гарсан 16,271 хэргийн 924 нь зөвхөн 8 дугаар сард бүртгэгдсэн байв.

Гаалийн албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гаалийн албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл […]

Хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхээр 7 улс хуралдаж байна
Хууль

Хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхээр 7 улс хуралдаж байна

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран Улаанбаатар хотод 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт зохион байгуулж байна. Тус хуралд Монгол Улс, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин, Индонез, Лаос улсын хууль сахиулах байгууллагын цахим […]

“Байшин барьж өгнө” гэж 58 сая төгрөг аваад, алга болжээ
Хэргийн газар

“Байшин барьж өгнө” гэж 58 сая төгрөг аваад, алга болжээ

“Байшин барьж өгнө” гэж 58 сая төгрөг аваад, холбоо тасарч, алга боллоо” гэх гомдол цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 25-нд иржээ. Уг гомдлын дагуу шалгахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан, 58 сая төгрөг залилсан байж болзошгүй байдал илэрсэн байна. Тиймээс энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай ЦЕГ мэдээллээ.

Хурандаа Т.Оюутболдыг ажлаас нь чөлөөлжээ
Хууль

Хурандаа Т.Оюутболдыг ажлаас нь чөлөөлжээ

Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр ЦЕГ-ын удирдлагуудтай уулзсан. Тэрээр улсын хэмжээнд хууль бус ашигт малтмал олборлогчидтой тэмцэх ажлыг эрчимжүүлж, түүнтэй хамтран ажилласан албан тушаалтныг дотоод хяналт шалгалтаар тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэгджээ. Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, хурандаа Баатарын Оюутболд 2026.04.06-нд Экологийн цагдаагийн албаны даргаар […]

Хээр түймэр тавьсан жолоочид ял оноолоо
Шүүх

Хээр түймэр тавьсан жолоочид ял оноолоо

Л.Н-ийн жолоодож явсан машины янданд өвс хуримтлагдсаны улмаас 2024 оны 10 дугаар сарын 11-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарчээ. Уг түймэрт 1 хүн амиа алдаж, 81.1 га талбай шатаж, байгаль орчинд 2 тэрбум төгрөг, бусдад 739 сая төгрөг, түймэр унтраах зардалд 13 сая төгрөг, шууд бусаар нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол […]

Зүлэг сүйтгэсэн жолоочийн эрхийг 3 сараар хасжээ
Хэргийн газар

Зүлэг сүйтгэсэн жолоочийн эрхийг 3 сараар хасжээ

Цахим орчинд “Toyota Vellfire” маркийн тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэлээ гэх агуулгатай бичлэг нийтлэгдсэн. Дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, уг машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 заалтыг зөрчсөнийг тогтоожээ. Түүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 3 сар хассан байна.

Үндэсний геологийн албанд орохоор нэр дэвшсэн хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй байжээ
Хууль

Үндэсний геологийн албанд орохоор нэр дэвшсэн хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 8 дугаар сарын 17-21-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 389 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 269-г нь хянан шийдвэрлэсэн тухайгаа мэдээллээ. Одоо 120 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Үндэсний геологийн албаны холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг […]

Албан тушаалаа урвуулан ашигласан даргад ял оноолоо
Шүүх

Албан тушаалаа урвуулан ашигласан даргад ял оноолоо

Г.Ууганбаяр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа … хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, иргэн Э.Д, өөрийн хамаарал бүхий этгээд Ц, тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан Ч.Д нарыг ажилд авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Мөн Ц, Ч.Д, Э.Д нарыг 2023 оны 7-р сараас эхлэн, […]

Хувийнхаа дансаар төлбөр авч, дараалалгүй бензин өгсөн ШТС-ын эрхлэгчийг 2 саяар торгов
Хэргийн газар

Хувийнхаа дансаар төлбөр авч, дараалалгүй бензин өгсөн ШТС-ын эрхлэгчийг 2 саяар торгов

Шатахууны үнийг үндэслэлгүй нэмэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх, шалтгаангүйгээр шатахуун зарахгүй байх зэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр Монополын эсрэг газар Улаанбаатар хот дахь ШТС-уудыг шалгаж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монополын эсрэг газрын улсын байцаагч нар ажиллаж, нийслэлийн 6 дүүрэгт шатахуун жижиглэн борлуулалт эрхэлж буй ШТС-уудад хяналт шалгалт хийлээ. […]