Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, хилээр гарахыг нь хориглов

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, хилээр гарахыг нь хориглов

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, Улаанбаатар хот, Монгол Улсаас гарахыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хориглолоо. Нийслэлийн Прокурорын газар яллагдагч В.Ганзоригийг цагдан хорих хугацааг сунгуулахаар тус шүүхэд хандсан байна. Уг саналыг уг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, […]

1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

Түүх, соёлын биет өвийн хадгалах, хамгаалах горим зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэсэн, хадгалсан зөрчлийг хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагч хамтран илрүүлжээ. Тэд хэргийн газарт үзлэг, шалгалт хийхэд тухайн хүний эзэмшлийн байр, тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, мөнгөн ембүүний хугархай 3 ширхэг, 1 […]

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн үйлдэлд хариуцлага тооцов
Баримт тайлбар

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн үйлдэлд хариуцлага тооцов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах […]

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Хэргийн газар

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг […]

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Баримт тайлбар

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа. Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний […]

Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ
Баримт тайлбар

Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ

Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Лхагвасүрэнгийн цогцсыг олжээ. Тэр 2026.07.09-нд ажлаасаа тараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайж, зар гаргасан юм. Тэр 8 дугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж ээждээ чаат бичсэн ч хүү нь биш, өөр хүн хүүгийнх нь өмнөөс тийм […]

Алт олборлохоор ууланд нуусан техникүүдийг цагдаагийнхан илрүүллээ
Хэргийн газар

Алт олборлохоор ууланд нуусан техникүүдийг цагдаагийнхан илрүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх, […]

Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөөгүй 188 хүнийг шийтгэжээ
Хууль

Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөөгүй 188 хүнийг шийтгэжээ

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан.Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд “Тэтгэлэг төлөгч […]

Юань солиулах гээд 93.9 сая төгрөгөө залилуулжээ
Хэргийн газар

Юань солиулах гээд 93.9 сая төгрөгөө залилуулжээ

“Валют солиулах гээд залилуулчихлаа” гэсээр Л гэдэг хүн энэ оны 8 дугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад ханджээ. Л юань солиулах зорилгоор фэйсбүүкт тавьсан зарын дагуу үл таних хүнтэй холбогдсон аж. Тэр уг хүний банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 93.990.000 төгрөг шилжүүлээд, алдсан байна. Цагдаагийн байгууллага уг хүний банкин дахь дансыг хаалгаж, хэргийг нь үргэлжлүүлэн […]

Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ
Хэргийн газар

Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажиллагсад 2026.09.03-нд Богдхан уулын Дугуйцагаанаас Зүүнширээ, Тэнгэр хад, Ихтэнгэрийн амны дээд эхээр мориор эргүүл хийн, самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгав. Тэдний самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг нь унтраалгажээ. Хуульд зааснаар дархан цаазат […]