Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Зараар 12 хүн залилсан этгээдийг илрүүлэн баривчилжээ

Зараар 12 хүн залилсан этгээдийг илрүүлэн баривчилжээ

“Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарчээ. Түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, У гэгчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчлав. Уг этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, өөр хүн залилсан эсэхийг нь нягталж байна.

Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа

Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт залилангийн хэргээр шалгуулж байхдаа гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Казахстан улсаас илрүүлэн баривчилжээ. Түүнийг Инперпол тус улсаас илрүүлэн баривчилж, манай улсад хүлээлгэн өгөв. ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн шалгах алба, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хамтран, тухайн этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр Эрүүгийн хуулийн 17.3-т заасан “Бодит […]

Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байрыг АТГ нэгжжээ
Хэргийн газар

Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байрыг АТГ нэгжжээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын гэр, ажлын байрыг өчигдөр АТГ нэгжжээ. Түүнд АТГ Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) гэсэн зүйл ангиар шалгаж буй аж. Түүнийг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд прокурор хандсан ч шүүх “Цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн татгалзжээ. Тэр […]

200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулав
Шүүх

200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулав

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар […]

Хулгайд алдсан 36 үхрийг олж, эзэнд нь өгчээ
Хэргийн газар

Хулгайд алдсан 36 үхрийг олж, эзэнд нь өгчээ

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран “Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг 3 сарын хугацаатай эхлүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 1 бүлгийн 2 этгээдийн үйлдсэн 11 үйлдэлд холбогдох 20 үхэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс алдагдсан 16 үхрийг олж тогтоон, […]

Гаалийн албаны даргад 1 жил хорих ял оноожээ
Шүүх

Гаалийн албаны даргад 1 жил хорих ял оноожээ

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл […]

Сүүлийн 5 жилд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ
Баримт тайлбар

Сүүлийн 5 жилд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг өнөөдөр Монголын ард түмэн хүндэтгэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хүсэлт, иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар гаргасан өргөдөлд үндэслэн, шинээр илэрсэн нөхцөл байдлаар прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгадаг. Прокурорын байгууллага 1990 оноос хойш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай […]

Баавгайнууд идэш хайн, айлын гэр сүйтгэжээ
Хэргийн газар

Баавгайнууд идэш хайн, айлын гэр сүйтгэжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд баавгай айлын хот руу дайрах нь давтагдаж байна. Энэ аймагт одоогоос 7 жилийн өмнө буюу 2019 онд баавгай малчны гэр лүү дайрч, 2 хүний аминд хүрч байв. Өнөө жил хүрэн болон хар баавгай малчдын хот руу дайрч байгаа гэнэ. ОХУ-д болон Хүдэр суманд өнгөрөгч онд ой, хээрийн түймэр их гарсан байна. […]

Монгол хүний 900 сая төгрөгийг залилаад зугтах гэж байсан гадаадын 2 иргэнийг баривчилжээ
Хэргийн газар

Монгол хүний 900 сая төгрөгийг залилаад зугтах гэж байсан гадаадын 2 иргэнийг баривчилжээ

Монгол Улсад аялахаар 8 дугаар сарын 15-нд ирсэн гадаад улсын 2 иргэн Монгол Улсын нэгэн иргэнд ам.доллар хуурамчаар үйлдэх санал тавьжээ. Уг саналыг өнөө монгол хүн зөвшөөрч, уг 2 этгээдэд залилуулсан байна. Гадаадын 2 иргэн 9 дүгээр сарын 6-нд түүнээс 250 мянган ам.доллар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлийг нь залилж авчээ. Эдгээр нь нийт 900 […]

Баян-Өлгийн засаг дарга асан А.Гюлистаны хэргийг мөрдөн шалгаж дуусжээ
Баримт тайлбар

Баян-Өлгийн засаг дарга асан А.Гюлистаны хэргийг мөрдөн шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв. Одоо 70 гомдол, мэдээллийг хянаж байна. […]